Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал
Нэвтрэх код: [?]
Ерөнхий хайлт:
Нүүр » Бидний танилцуулга

Бидний тухай

   Интернэтийн технологийг өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэгэн хэрэглээ болгож байгаа энэ зуунд эх орондоо болон гадаадад суугаа Монголчуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн бизнес зар үйлчилгээ, өдөр тутмын хэрэгцээт лавлах мэдээлэл, танин мэдэхүй, амралт чөлөөт цаг, ажил хэрэг, байгууллага ААН, төрийн үйлчилгээ, хууль эрх зүйн талаарх бүхий л төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг нэгдсэн нэг цэгт төвлөрүүлэн, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, чанартай, түргэн шуурхай хүргэх нь манай вэб сайтын зорилго юм.

   1927.mn-ийн Монголын бусад вэб сайтуудаас ялгарах гол онцлог нь бүхий л төрлийн зар үйлчилгээ, мэдээ мэдээллийг боломжит бүх мэдээллийн сувгаас авч төвлөрүүлэх явдал юм. Манай вэб сайт таны бизнес, ажил үйлчилгээг эхлүүлэн, хөгжүүлэх гол тулгуур нь байх болно.

 

Товчхон түүхээс

   Анх 2002 оны 8 сарын 29-нд Мөрөөдлийн утас 1927 нэрээр Монголын анхны 3 лавлахын нэг болон байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 2005 оны 11-р сард үйлчилгээ, үйл ажиллагаагаа хэрэглэгчдэдээ улам ойртуулж, өргөжүүлэн www.1927.mn вэб сайтыг шинээр нээн та бүхэндээ хүргэсэн билээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэрэглэгч та бүхнийхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан судалгаа явуулсаны эцэст 2009 оны 04-р сараас эхлэн вэб сайтаа "In Mongolia business starts here" нэртэйгээр шинэчилж, хамгийн боловсронгуй, зөв бүтэц зохион байгуулалт бүхий цоо шинэ вэб сайтаар бэлэг барьж байгаадаа бид баяртай байна.

 

1927.mn өнөөдөр

   Вэб сайтаар дамжуулан хамгийн шинэ, бодит зар үйлчилгээ, мэдээ мэдээллийг хэрэглэгчиддээ хүргэхээр манай хамт олон өдөр бүр 08:00-24:00 цагийн хооронд цаг, минут, хором тутамд тасралтгүй хичээнгүйлэн ажиллаж байна.

   Бид өөрийн вэбийн үндсэн агуулгуудыг хэрэглэгчдийн оролцоотой улам баяжуулан хөгжүүлж, таны бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор вэбийн  технологи, програмчлалыг өндөр түвшинд хүргэж,  хэрэглэгчдэд хүрэх агуулгыг оновчтой зохион байгуулалт, зөв шийдлээр харуулан ажиллаж байна.

   Манай хамт олон ТВ, ФМ, сонин хэвлэл дээр нийтлэгдэж буй шинэ зар мэдээллүүдийг вэб дээрээ цаг минут тутамд шинэчлэн байрлуулдаг. Энэ нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн таашаалд нийцэж, тэдний хүссэн үедээ хэрэгтэй зар үйлчилгээ, мэдээ мэдээллээ олж авах чухал хэрэглээ нь болж байна. Маш олон мэдээллийн сувгуудаас хэрэгтэй мэдээллээ олж авах нь өнөө үед нилээд их цаг хугацаа, мөнгө шаардсан асуудал болоод байгаа билээ. Үүнийг бид хөнгөвчилж, хүмүүст аль болох өргөн сонголт хийх боломжийг олгохын төлөө ажиллаж байна. Мөн бид вэб сайтынхаа нийтлэл мэдээллийн бодлогоо ард иргэдийнхээ мэдлэг оюунд хэрэг болохуйц мэдээлэлд чиглүүлэн ажиллаж байна.
   Манай хамт олон 24 цагийн өндөр хурдны интернэт сүлжээ болон сүүлийн үеийн компьютер, програм хангамж ашиглан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ бүгд та бүхний ажлыг хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна.

   2009 он бол бидний хувьд хамгийн чухал хөгжлийн үе байх бөгөөд энэ онд хэрэглэгчид, албан байгууллага, ААН-үүдтэй хамтран ажиллах үйл ажиллагаагаа  өргөжүүлэн нэмэгдүүлэхийн тулд гол анхаарлаа хандуулан ажиллах болно.

 

1927.mn ирээдүйд

   1927.mn  дээр бий болгосон өөрсдийн баялаг мэдээллийн санг үргэлж нэмэгдүүлэх, сайжруулах замаар хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэн ажиллаж, өндөр амжилт бүтээл гаргахын төлөө зорин ажиллаж байна.

 

   Эрхэм танд хамтарч ажиллах бизнес санал, бидний явуулж байгаа ажил үйлчилгээ, вэб сайттай холбоотой санал сэтгэгдэл байвал манай Санал хүсэлт-ийн булан руу орж бидэнд илгээнэ үү. Мөн хүмүүст хэрэгтэй  нийтлэл, мэдээ материал, албан байгууллага, ААН компанийн талаарх шинэчлэгдсэн мэдээллийг бидэнд илгээвэл бид вэб сайт дээр тавьж, ард иргэддээ хүргэх болно.

    Бид таны үнэтэй зөвлөгөө, саналыг байнга хүлээн авч, цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллаж, та бүхэнтэй хамтарч ажиллахдаа таатай байх болно.

 

Та бүхэнд ажлын амжилт хүсье!

1927.mn-ийн хамт олон

баннер сурталчилгаа
©2005-2010. 1927.mn - Монголд бизнес эндээс эхэлдэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК. Вэб сайтыг хөгжүүлэгч 1927.mn-ийн хамт олон.
Free counter and web stats