Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал
Нэвтрэх код: [?]
Ерөнхий хайлт:
Нүүр » Үйлчилгээний нөхцөл

www.1927.mn ВЭБ САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

НЭГ. Ерөнхий зүйл

1. www.1927.mn нь Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал вэб сайт бөгөөд энэхүү нөхцлөөр хэрэглэгч, үйлчлүүлэгчдийг вэб сайтаар үйлчлүүлэхэд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч вэб сайтаар үйлчлүүлэхээс өмнө зөвшөөрч, баталгаажсны үндсэн дээр хэрэгжинэ.

3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд 1927.mn /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч хамтран хяналт тавина.

ХОЁР. Вэб сайтын үйл ажиллагаа

1. www.1927.mn вэб сайт нь тогтмол хэвийн ажиллагаатай байж, байнгын шинэчлэгддэг байна.

2. Энэхүү вэб сайтын лого, нэр, бүтэц дизайн, бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

3. Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын гишүүдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

4. Вэб сайтын лавлах оператор өдөр бүр 08:00-24:00 цаг хүртэл ажиллана.

5. Байгууллага вэб сайтын бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн шинэчлэлт, найдвартай байдал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.

6. Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа сэдэл,  хүсэлт, шүүмж зэргийг вэбийн нөхцлийн дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

ГУРАВ. Вэб сайтын гишүүнчлэл

1. Вэб сайт гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу вэб дээр төрөл бүрийн энгийн зар тавих, танилцах зар тавих, нийтлэл мэдээлэл нийтлэх, шүлэг оруулах, вэбийн линк тавих, онлайнаар нэвтрэх код авахыг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байх ёстой.

2. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

3. Хэрэглэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхийн тулд И-мэйл ID, Нууц код, Өөрийн нэрийг заавал оруулах ба вэб рүү гишүүнээр нэвтрэхдээ И-мэйл ID болон нууц кодыг ашиглана.

4. Хэрэглэгч гишүүнээр нэвтрэх нууц кодоо мартсан бол И-мэйл ID-гаа оруулан, и-мэйлээрээ шинэ нууц кодыг хүлээн авна.

5. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

6. Нэг хэрэглэгч нэг л и-мэйл ID-гаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан и-мэйл ID дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.

7. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид Миний профайл, Миний ангийнхан, Миний шүлэг, Миний нийтлэл мэдээлэл, Миний вэбийн сан, Миний зар, Миний танилцах зар, Миний нэвтрэх код гэсэн 8 миний хэсэг үүснэ.

ДӨРӨВ. Зар, танилцах зар

1. Манай вэб дээр бизнес онцлох болон энгийн гэсэн 2 төрлийн зар байна. Бизнес онцлох зар нь тусгайлсан бүтэцтэй, анхаарал татах тод шар өнгөөр тэмдэглэгдсэн байх ба сонгосон ангилал дахь зарын жагсаалтын эхэнд үргэлж байршина.

2. Хэрэглэгч гишүүнээр нэвтэрч бүх төрлийн энгийн зарыг вэб сайт дээр үнэгүй тавих, сунгах боломжтой. Таны оруулсан зар вэб сайт дээр тавигдахаас гадна таны зарыг Бизнес лавлах 1927 утсаар бас түгээнэ.

3. Гишүүн өмнө нь тавьсан зараа хүссэн үедээ сунгаж болно. Сунгаснаар таны зар вэбийн зарын жагсаалтын эхэнд байршина.

4. Бизнес онцлох заруудыг вэбийн операторууд оруулна. Хэрэглэгчид онцлох зар вэб дээр тавихыг хүсвэл Бизнес лавлах 1927 утас руу холбогдож, эсвэл biztop@ymail.com и-мэйлээр хандана.

5. Вэб дээрх бизнес онцлох заруудын утас болон холбоо барих мэдээлэл нь нээлттэйгээр байрлана. Энгийн заруудын утас, факс, хаяг, и-мэйл, вэб зэрэг холбоо барих мэдээлэл нь хаалттай байх ба Нэвтрэх код авч, оруулан эдгээр холбоо барих мэдээллүүдийг үзэх боломжтой юм.

6. Олон мянган зарын жагсаалтаас өөрийн сонирхож буй хэрэгтэй заруудаа үзэхдээ эхлээд тухайн зарын өмнөх сонголтыг тэмдэглэх буюу цуглуулж явна. Дараа нь цуглуулсан заруудаа үзэх линкээр орж өмнө нь сонгосон заруудыг нэг дор үзэх боломжтой. Ингэснээр зар үзэх цаг хугацааг маш их хэмнэнэ.

ТАВ. Нэвтрэх код

1. Нэвтрэх код нь нэг удаагийн болон хугацаатай гэсэн 2 төрөлтэй байна.

2. Нэг удаагийн нэвтрэх кодыг Бизнес лавлах 1927 утас руу залгаж, оператороос авна.

3. Хугацаатай нэвтрэх кодыг VISA, Master кредит карт ашиглан онлайнаар төлбөр хийж, захиалж авна.

4. Нэвтрэх кодын тухай дэлгэрэнгүйг ЭНД-ээс авна уу.

ЗУРГАА. Нэг ангийнхан

1. Нэг ангийнхан бүлэгт бүртгүүлэхийн тулд гишүүнээр нэвтэрсэн байна.

2. www.1927.mn вэбийн талаас Монгол улсын бүх их, дээд сургууль, коллеж, дунд сургуулиудын бүртгэлийг аймаг хот, сум дүүргээр нь ангилж оруулсан.

3. Вэбийн гишүүн сургуулиа хайж олон, төгссөн он, анги, бүлгээ бичиж оруулан, Нэг ангийнхан бүлэгт бүртгүүлнэ.

4. Нэг ангийнхан бүлгийн тухай дэлгэрэнгүйг ЭНД-ээс авна уу.

ДОЛОО. Бусад нөхцөл

1. Хэрэглэгчийн мэдээлэл болон үйлчилгээний талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэбийн оператор хэрэглэгчийн утас эсвэл и-мэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.

2. Хэрэглэгч танд санал хүсэлт, асуулт, лавлагаа байвал вэбийн Онлайн туслах-тай холбогдож, эсвэл Бизнес лавлах 1927 утас руу залгаж вэбийн оператортой холбогдон хийж болно.

3. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

баннер сурталчилгаа
©2005-2010. 1927.mn - Монголд бизнес эндээс эхэлдэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК. Вэб сайтыг хөгжүүлэгч 1927.mn-ийн хамт олон.
Free counter and web stats