Бидний танилцуулга
“Хариуцлагатай лавлах 1927” нь анх 2001 онд мэдээллийн лавлах үйлчилгээний чиглэлээр “Мөрөөдлийн утас 1927” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэнээр Монголын ууган лавлахын нэг болсон билээ. Анх нээгдсэн цагаасаа лавлах үйлчилгээг зөвхөн утасны дугаар лавладаг байсан ойлголтыг халж бүх төрлийн мэдээ, мэдээллийг нэг дороос лавлах боломжтой болгосноороо лавлах үйлчилгээний салбартаа цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн билээ. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл бид мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг эрхэмлэн, мэдээгээ эх сурвалжтай нь биечлэн холбогдох, дахин лавлах, шинэчлэх зэргээр байнга эргэх холбоотой ажилладаг. Үйлчлүүлэгчдэд олон жилийн дадлага туршлагатай мэргэшсэн операторууд лавлагаа олгодог. Бид бүхэнд 9 жилийн туршид хуримтлагдсан, бүх төрлийн мэдээ мэдээллийг багтаасан хамгийн өргөн сонголт бүхий мэдээллийн бааз, дадлага туршлага дээрээ үндэслэн өнөөгийн нийгэмд алдагдаад буй хариуцлага хүлээх тогтолцоог буй болгохын тулд бага ч болов үйлгэр дууриаллыг өөрсдөөсөө эхлэхээр шийдсэн бөгөөд 2010 оны 10-р сараас эхлэн “Хариуцлагатай лавлах 1927” болгосноо хариуцлагатайгаар нийтэд зарлаж,
хариуцлагатайгаар лавлагаа өгч өгсөн лавлагаа бүрдээ хариуцлага хүлээх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа үргэлжлүүлж байнаа. Бидний эрхэм зорилго:
хариуцлагатайгаар лавлагаа өгч өгсөн лавлагаа бүрдээ хариуцлага хүлээх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа үргэлжлүүлж байнаа.
Бидний эрхэм зорилго:
Үйлчлүүлэгчдэд үнэн зөв, бодит мэдээллийг түргэн шуурхай хүргэх, Үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн, тэдний хэрэгцээ шаардлагыг бүрэн гүйцэт хангахын төлөө сэтгэл тавин ажиллаж өгсөн дуудлага бүртээ хариуцлага хүлээх.
Үүнд:
Мөн лавлах үйлчилгээнээс гадна интернэтийн технологийг өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэгэн хэрэглээ болгож байгаа энэ зуунд эх орондоо болон гадаадад суугаа Монголчуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн бизнес зар үйлчилгээ, өдөр тутмын хэрэгцээт лавлах мэдээлэл, танин мэдэхүй, амралт чөлөөт цаг, ажил хэрэг, байгууллага ААН, төрийн үйлчилгээ, хууль эрх зүйн талаарх бүхий л төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг нэгдсэн нэг цэгт төвлөрүүлэн, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, чанартай, түргэн шуурхай хүргэх зорилгоор http://www.1927.mn
веб сайтыг лавлах үйлчилгээтэйгээ холбож өгсөн.
1927.mn-ийн Монголын бусад вэб сайтуудаас ялгарах гол онцлог нь бүхий л төрлийн зар үйлчилгээ, мэдээ мэдээллийг боломжит бүх мэдээллийн сувгаас авч төвлөрүүлэх явдал юм. Манай вэб сайт таны бизнес, ажил үйлчилгээг эхлүүлэн, хөгжүүлэх гол тулгуур нь байх болно.
Манайд өгсөн зар NBS телевизийн өдрийн зарын цагаар 3-н удаагийн давтамжтай явах ба таны зар www.1927.mn сайтанд нүүрэн эгнээнд онцлох зараар 3-н өдөрийн турш байрлана.Та 1927-руу залгаж зараа өгөхөөс гадна.151927 тусгай дугаарт үүрэн телефоны аль ч операторын утаснаас мессеж бичхэд таны зар бидэнд бүртгэгдэх болно.