Жолооч танд шатахуунаа хэрхэн бага зарцуулах талаар зєвлєж байна.
* Шатахуун бага зарцуулахад юуны түрүүнд анхаарах зүйл нь техникийн үйлчилгээгээ цаг тухайд нь хийлгэх. Өчүүхэн жижиг гэмтлээс болж шатахуун зарцуулалт 10% -р нэмэгддэг байна.
* Дугуйн хийн даралтийг хэмжээнд нь барих. Ингэж чадвал төмөр хүлэг тань нормоороо шатахуунаа хэрэглэнэ. Даралтыг 0,5 хувиар ихэсгэсэн эсвэл багасгасан тохиолдолд шатахуун зарцуулалт 3 хувиар нэмэгддэг.
* Дугуйн тохиргоог зөв хийх. Хэт өргөн эсвэл хэт нарийн дугуй шатахуун зарцуулалтад мөн л нөлөөлнө.
* Автомашиндаа илүү ачаа ачихгүй байх. 50кг илүү ачаа тутамд шатахуун зарцуулалт 2 хувиар өсдөг.
* Хөргөлтийн болон халаалтын систем шатахуун зарцуулалтыг 10 хувиар ихэсгэдэг. энэ нь өвлийн улиралд автомашин шатахуун их зарцуулдагтай холбоотой.
* Автомашин цагт 50км -ээс илүү хурдтай явж байгаа үед цонх онгорхой явах нь мөн л шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг.
* Хөдөлгөөний үед тоормосны дөрөөн дээр огцом гишгэхгүй жигд явахад шатахуун зарцуулалт багасна. харин огцом хурд авах, огцом тоормослох нь нь шатахууны зарцуулалтыг ихэсгэдэг.
* Хүйтний улиралд хөдөлгүүрээ халаалгүйгээр хөдөлгөөнөө эхлэх нь шатахуун хэмнээд зогсохгүй моторт сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Харин хөдөлгүүрийг бүрэн халтал хаазын дөрөөн дээр аль болох бага гишгэж явах хэрэгтэй. Огцом хааз өгөхгүй байх нь шатахуун хэмнэнэ.
* хэт огцом хурдтай давхих нь шатахуун зарцуулалтийг нэмэгдүүлдэг. Жишээ нь 90км/цагийн хурдтай явахад автомашин нормоосоо бага шатахуун хэрэглэдэг бол хурдаа огцом 110 км/цаг хүртэл нэмэхэд 25 хувь илүү шатахуун зарцуулж эхэлдэг байна.
* Хаазны гишгүүр дээр огцом гишгэх бүрт түлш зарцуулалт тэр хэрээр ихэснэ.
* Хөдөлгүүрийн хүчин чадал нь ямар нэг шалтгаанаар муудвал түүнийг дагаад түлш зарцуулалт хэвийн хэмжээнээс 20-50 хувиар өснө.