Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал
Нэвтрэх код: [?]
Ерөнхий хайлт:
Эх сурвалж: 1927 Лавлах
Барилгын төсөвт өртгийн тухай ойлголт

 

Хөрөнгө оруулалтын технологийн бүтцээс хамаарч барилгын төсөвт өртгийг:
- Барилга угсралтын ажил
- Тоног төхөөрөмжийн угсрал
- Тоног төхөөрөмжийн үнэ
- Бусад зардал 
гэж ангилна.
 

-Барилгын нэг бүрчилсэн тооцоогоор төсөвлөхдөө нийт зардлыг дотор нь шууд зардал, нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлал /ашиг/ гэсэн статъягаар тооцно.
-Төсвийн нэмэгдэл зардалд барилгын гүйцэтгэгч байгууллагаас үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхтэй холбогдсон зардлууд багтана. Үүнд: Захиргаа, аж ахуйн зардал, ажилчдад үйлчлэх зардал, барилгын талбайд үйлдвэрлэл явуулахтай холбогдсон зардлууд багтана.
-Төлөвлөгөөт хуримтлалын зардалд: Үндсэн хөрөнгийн болон барьж байгаа барилгын даатгал, хувьцаа эзэмшигчдэд болон төрийн өмчийн оролцоонд ашгаас төлөх ногдол ашиг, ажиллагсдын нийгмийн баталгаатай холбогдсон зардлууд, үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор хийгдэх хөрөнгө оруулалт зэрэг зардал багтана. Барилгын ажилчид, механикжуулагчдын хөдөлмөрийн хөлсний 98,0 хувиар бодож төсөвт тусгана.
-Шууд зардалд:  Нэгж ажлын цалингийн зардлын хэмжээг тодорхойлохдоо тухайн нэгж ажлын хөдөлмөр зарцуулалтыг тарифт цалингаар үржүүлж гаргана.
“Бусад шууд зардалд” нэмэгдэл зардал, дайвар зардлаас шууд зардалд шилжих зардлыг төсөвт өртгийн товчоонд тусгана.
-Шууд бус зардалд: Өвлийн нэмэгдэл, хог цэвэрлэгээ, түр барилга, урамшуулал, захиалагчийн хяналт, зураг төсөв, хайгуулын ажил барилгын зураг төсвийн баримт бичигт экспертиз хийсний болон сонгон шалгаруулалтын дэнчин, магадлашгүй ажил, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг зардал багтана.

 

Төрөл: Бизнес мэдлэг
654 удаа үзсэн | 2009-04-14
Нэр:
И-мэйл:
Та өөрийн сэтгэгдэлтэй холбоотой бидэнд тавих санал хүсэлт байвал и-мэйлээ оруулна уу. Бид уг и-мэйлээр таньтай холбогдох болно.
Жич: Сэтгэгдлийн жагсаалт дээр и-мэйл гарахгүй.
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл: *
Найзын и-мэйл: *
http://www.1927.mn/news/business/0904140001
  Зочдын сэтгэгдэл (Нийт: 0) Та дээрх мэдээ мэдээлэлтэй холбоотой сэтгэгдлээ ЭНД дарж үлдээнэ үү. 
©2005-2014. 1927.mn - Монголд бизнес эндээс эхэлдэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК. Вэб сайтыг хөгжүүлэгч 1927.mn-ийн хамт олон.
Free counter and web stats