Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал
Нэвтрэх код: [?]
Ерөнхий хайлт:
Эх сурвалж: 1927 Лавлах
Чулуут голын хадны сүг зураг
Архангай аймгийн Чулуут голын хавцалд байдаг энэхүү дурсгалыг олон жилийн турш судалжээ. Янз бүрийн сэдэвтэй олон мянган зураг байгаагаас сонгох аргаар судалгаа хийжээ. Чулуутын голын Өвчүү толгойн зурагт, малгай өмссөн, гартаа ямар нэгэн шийдэм барьсан гурван хүний дүрс бий. Түүнээс гадна янз бүрээр дүрсэлсэн олон үхрийн заримыг нь хүмүүс хөтлөн яваа дүрс, буга төрхийн амьтан дээр хоёр хүн сундалдсан дүрслэл, дэргэд нь хоёр хүн байгаагийн нэг нь гартаа бугуйл барьсан байдалтайгаар зурагджээ. Урд Чингэстэйн хэсэгт янз бүрийн өмсгөлтэй хүмүүс бүжиглэж байгааг, урт соотон чихтэй, унжсан бүдүүн хүзүүтэй, жижигхэн биетэй, оодон сүүлтэй, урт хөлтэй морьдын хамт дүрсэлжээ. Сайрын булангийн хэсэгт буга харваж буй анчид, дээрээс харсан байдлаар олон аргал хонь, хоёр гараа дээш өргөсөн хүнийг ан амьтны хамт, хоёр гараа өргөж хөхөө унжуулан сөхрөн суусан хүн зэргийг зуржээ. Богочийн булангийн хэсэгт нэг анчин гартаа мод барьж, нөгөө гартаа гахай маягийн амьтны сэрвээнээс зуурч атгасан байдалтай дүрслэл байдаг. Мөн гуяндаа сум зоолгосон янгирын дүрс, хоёр янгирыг хошуугаар нь холбож, зүүн гар талын янгирын араас араатан амьтан ноцож байгаа дүрслэл, маш урт хүзүүтэй сүүлээ сөхөн өргөсөн амьтны араас араатан амьтан гэтэх маягтай дүрслэл байдаг. Цагаан асгатын тохойн зурагт үхрийн дэргэд хэд хэдэн бүжиглэж байгаа хүн, олон гэр бүл сүрэглэн яваа, тэдний дунд жирэмсэн эхчүүд, мөн төрж буй эмэгтэйчүүдийн дүрслэл зургууд байдаг.
Төрөл: Бизнес мэдээлэл
411 удаа үзсэн | 2011-11-01
Нэр:
И-мэйл:
Та өөрийн сэтгэгдэлтэй холбоотой бидэнд тавих санал хүсэлт байвал и-мэйлээ оруулна уу. Бид уг и-мэйлээр таньтай холбогдох болно.
Жич: Сэтгэгдлийн жагсаалт дээр и-мэйл гарахгүй.
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл: *
Найзын и-мэйл: *
http://www.1927.mn/news/business/111101100171
  Зочдын сэтгэгдэл (Нийт: 0) Та дээрх мэдээ мэдээлэлтэй холбоотой сэтгэгдлээ ЭНД дарж үлдээнэ үү. 
©2005-2014. 1927.mn - Монголд бизнес эндээс эхэлдэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК. Вэб сайтыг хөгжүүлэгч 1927.mn-ийн хамт олон.
Free counter and web stats