Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал
Нэвтрэх код: [?]
Ерөнхий хайлт:
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот

НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж
2.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үндэсний их баяр, наадмын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "нийтээр тэмдэглэх баярын өдөр" гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг;
3.1.2. "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр" гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг.
ХОЁРДУГААР БYЛЭГ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх
4 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын өдөр
4.1. Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
4.1.1. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13;
4.1.2.Бүгд Найрамдах Улс тунхагласны баяр: 11 дүгээр сарын 26;
4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2;
4.1.4. Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
4.1.5. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
4.1.6. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
5 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр
5.1. Дор дурдсан тэмдэглэлт өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ:
5.1.1. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;
5.1.2. Зэвсэгт хүчний өдөр: 3 дугаар сарын 18;
5.1.3. Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;
5.1.4. Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;
5.1.5. Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;
5.1.6. Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;
5.1.7. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;
5.1.8. Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;
5.1.9. Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;
5.1.10. Монгол Улсын Нийслэлийн өдөр: 10 дугаар сарын 29;
5.1.11. Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10; /Энэ заалтад 2004 оны 12 дугаар 09-ний өдөр өөрчлөлт орсон/
5.1.12. Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1; /Энэ заалтыг 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.1.13.Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20; /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.1.14.Үндэсний эрх чөлөөний өдөр: 12 дугаар сарын 29. /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.1.15. Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10. /Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.2. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно.
6 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх
6.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж болно. Төрийн ёслолын журмыг Засгийн газар батална.
6.2. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг зардал багатай, хуульд өөрөөр заагаагүй бол нэг өдрөөс илүүгүй хугацаагаар тэмдэглэнэ.
6.3. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх уралдаан, тэмцээний бай, шагнал нь Yндэсний их баяр наадмын бай шагналаас илүүгүй байна.
7 дугаар зүйл. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
7.1. Засгийн газар энэ хуулийн 5.2-т заасан баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам баталж, төсөвт тусгагдсан зардлын гүйцэтгэлд хяналт тавина.
7.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаас бусад орон нутгийн хэмжээнд тэмдэглэх тэмдэглэлт өдрийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам, зардлыг батална.
7.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөвт зардлыг хэтрүүлэхгүйгээр баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулна.
ГУРАВДУГААР БYЛЭГ
Бусад зүйл
8 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
8.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
8.1.1. энэ хуулийн 6.2, 6.3, 7.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;
8.1.2. энэ хуулийн 6.2, 6.3-т заасныг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 70000-250000 төгрөгөөр торгох.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР


/Энэ хуульд 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан/
489 удаа үзсэн | 2010-02-25
Нэр:
И-мэйл:
Та өөрийн сэтгэгдэлтэй холбоотой бидэнд тавих санал хүсэлт байвал и-мэйлээ оруулна уу. Бид уг и-мэйлээр таньтай холбогдох болно.
Жич: Сэтгэгдлийн жагсаалт дээр и-мэйл гарахгүй.
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл: *
Найзын и-мэйл: *
http://www.1927.mn/news/law/100225100014
  Зочдын сэтгэгдэл (Нийт: 0) Та дээрх мэдээ мэдээлэлтэй холбоотой сэтгэгдлээ ЭНД дарж үлдээнэ үү. 
Та эндээс хууль эрх зүй, гэрээний талаар шинэ мэдээлэл авах болно.
1. 
2. 
3. 
4. 
5. 
6. 
7. 
8. 
9. 
10. 
11. 
12. 
13. 
14. 
15. 
16. 
17. 
18. 
19. 
20. 
21. 
22. 
23. 
24. 
25. 
26. 
27. 
28. 
29. 
30. 
©2005-2014. 1927.mn - Монголд бизнес эндээс эхэлдэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК. Вэб сайтыг хөгжүүлэгч 1927.mn-ийн хамт олон.
Free counter and web stats