Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал
Нэвтрэх код: [?]
Ерөнхий хайлт:
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хот


ЕРӨНХИЙ АНГИ



НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗОРИЛТ, ЗАРЧИМ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт
1.1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршино.
1.2.Монгол Улсын Эрүүгийн хууль энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүн, төр, нийгэмд аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнийг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтооно.
2 дугаар зүйл. Эрүүгийн хууль тогтоомж
2.1.Эрүүгийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэнэ.
2.2. Эрүүгийн хууль тогтоомж нь энэ хуулиас бүрдэнэ. Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно.
3 дугаар зүйл. Хууль ёсны зарчим
3.1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно.
3.2.Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно.
3.3.Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
4 дүгээр зүйл. Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим
4.1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
4.2.Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
5 дугаар зүйл. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим
5.1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
6 дугаар зүйл. Шударга ёсны зарчим
6.1.Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.
6.2.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
7 дугаар зүйл. Энэрэнгүй ёсны зарчим
7.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төр, алдар хүндийг нь гутаах зорилго, хэлбэр агуулж болохгүй.
8 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчим
8.1.Эрүүгийн хариуцлагыг зөвхөн хувь хүнд хүлээлгэнэ.
8.2.Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ.
9 дүгээр зүйл. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим
9.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ.
9.2.Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл, журмыг гагцхүү энэ хуулиар тогтооно.
10 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл
10.1. Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
10.2.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ЦАГ ХУГАЦАА, НУТАГ ДЭВСГЭР, ХАМААРАХ ЭТГЭЭД
11 дүгээр зүйл. Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа
11.1.Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.
11.2.Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно.
12 дугаар зүйл. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл, журам
12.1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.
12.2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.
12.3.Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээг багасгасан тохиолдолд урьд нь үүнээс дээгүүр ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шүүх уг дээд хэмжээнд нийцүүлэн хасна.
12.4.Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг багасгасан тохиолдолд урьд нь үүнээс дээгүүр ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шүүх уг доод хэмжээнд нийцүүлэн хасна.
13 дугаар зүйл. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хууль үйлчлэх үндэслэл, журам
13.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
13.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц, агаарын хөлөгт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
13.3.Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа этгээд болон дагаж мөрдөж байгаа хууль, олон улсын гэрээний дагуу Монгол Улсын шүүхэд эрүүгийн хэргийн талаар харъяалагдахгүй бусад этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.
14 дүгээр зүйл. Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хууль үйлчлэх үндэслэл, журам
14.1.Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харъяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ ял шийтгүүлээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
14.2.Энэ хуулийн 14.1-д заасан этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ гадаад улсад ял шийтгүүлсэн бол Монгол Улсын шүүх түүнд оногдуулсан ялыг энэ хуулийн дагуу хөнгөрүүлэх буюу ялаас чөлөөлж болно. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх тухайн этгээдийг энэ хуульд заасан үндэслэлээр гэм буруугүйд тооцож болно.
14.3.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсад алба хааж байхдаа гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын цэргийн албан хаагчид энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
14.4.Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын иргэн, харъяалалгүй хүнд зөвхөн Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол энэ хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
14.5.Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаад улсын иргэн, харъяалалгүй хүн тус улсын хилийн гадна Монгол Улсын ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээгүй бол Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно.
15 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шилжүүлэх
15.1.Монгол Улсын иргэнийг эрүүгийн хэрэгт мөрдүүлэх буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гадаад улсад шилжүүлж өгөхгүй.
15.2.Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад улсын иргэн, харъяалалгүй хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял эдлүүлэхээр Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу гадаад улсад шилжүүлж болно.


ХОЁРДУГААР ХЭСЭГ

ГЭМТ ХЭРЭГ

ГУРАВДУГААР БҮЛЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, АНГИЛАЛ
16 дугаар зүйл. Гэмт хэргийн тухай ойлголт
16.1.Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ. /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
16.2.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.
17 дугаар зүйл. Гэмт хэргийн ангилал
17.1.Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, оногдуулж болох ялын хүнд, хөнгөнийг харгалзан гэмт хэргийг:
17.1.1.хөнгөн;
17.1.2.хүндэвтэр;
17.1.3.хүнд;
17.1.4.онц хүнд гэж ангилна. .
17.2.Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.
17.3.Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.
17.4.Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.
17.5.Энэ хуулийн тусгай ангид арван жилээс дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэнэ.
18 дугаар зүйл. Гэмт хэрэг давтан үйлдэх
18.1.Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ. Энэ хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх нь зөвхөн тусгай ангид заасан тохиолдолд давтан гэмт хэрэгт тооцогдоно.
18.2.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ялгүй болсон, ялгүйд тооцогдсон этгээд гэмт хэрэг шинээр үйлдсэн нь давтан гэмт хэрэг болохгүй.
19 дүгээр зүйл. Нийлмэл гэмт хэрэг
19.1.Энэ хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэж, тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй байхыг нийлмэл гэмт хэрэг гэнэ. Нийлмэл гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
19.2.Энэ хуулийн тусгай ангийн хоёр буюу түүнээс дээш зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нийлмэл гэмт хэрэгт тооцно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЭТГЭЭД
20 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлага хүлээх этгээд
20.1.Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
21 дүгээр зүйл. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар
21.1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
21.2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны этгээд энэ хуулийн тусгай ангийн 91 /Хүнийг санаатай алах/, 96/ Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 126 /Хүчиндэх/, 145/ Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146/ Бусдын эд хөрөнгийг булаах/, 147/ Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 153/Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх/, 181.3 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
21.3.Арван найман насанд хүрэхийн өмнө анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ял шийтгэхгүй хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзвэл түүнд энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.
22 дугаар зүйл. Хэрэг хариуцах чадваргүй байдал
22.1.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй, өөрөөр хэлбэл, сэтгэцийн архаг өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой буюу өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон этгээдэд ял оногдуулахгүй. Ийм этгээдэд шүүх энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
22.2.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч шүүх хэргийг шийдвэрлэх үед сэтгэцийн өвчтэй , сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон этгээдэд ял оногдуулахгүй. Ийм этгээдэд энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, эдгэрсний нь дараа ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
23 дугаар зүйл. Согтуурал буюу мансуурлын байдалд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага
23.1.Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй.
23.2.Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх ял оногдуулахын зэрэгцээ энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
24 дүгээр зүйл. Онц аюултай гэмт хэрэгтэн
24.1. Дараахь этгээдийг шүүх онц аюултай гэмт хэрэгтэнд тооцно:
24.1.1.урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар хоёр удаа шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд;
/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
24.1.2.урьд нь хүнд буюу онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд;
/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
24.1.3.урьд нь хорих ял шийтгүүлж байгаагүй боловч онц хүнд гэмт хэрэг давтан санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн этгээд;
/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
24.1.4. гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн, энэ хуулийн 36.5-д заасан гэмт бүлэглэлийн гишүүн.
/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
24.2.Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцоход насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэг болон энэ хуульд заасан үндэслэлээр ялгүй болсон, ялгүйд тооцогдсон гэмт хэрэг хамаарахгүй.
24.3.Онц аюултай гэмт хэрэгтэн гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал болгон заасан энэ хуулийн тусгай ангийн хэм хэмжээг уг этгээд тухайн хэргийг үйлдэхээс өмнө хуульд заасан үндэслэлээр онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон тохиолдолд хэрэглэнэ.
24.4.Шүүх тухайн этгээдийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох болсон үндэслэлээ шийтгэх тогтоолд заана.
24.5.Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон шүүхийн шийдвэр нь уг этгээд сүүлчийн гэмт хэрэгтээ ялгүй болсон, ялгүйд тооцогдсон үед хүчингүй болно.
ТАВДУГААР БҮЛЭГ ГЭМ БУРУУ
25 дугаар зүйл. Гэм буруугийн хэлбэр
25.1. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.
25.2.Гэм буруу нь санаатай, болгоомжгүй гэсэн хэлбэртэй байна.
25.3.Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.
26 дугаар зүйл. Гэмт хэрэг санаатай үйлдэх
26.1.Гэмт хэрэг санаатай үйлдэх нь шууд, шууд бус санаатай байна.
26.2.Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж , түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн бол гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж үзнэ.
26.3.Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ.
27 дугаар зүйл. Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх
27.1.Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан байна.
27.2.Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн бол хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ.
27.3.Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзнэ.
28 дугаар зүйл. Хор уршиг гэм буруугүйгээр учруулах
28.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.
29 дүгээр зүйл. Хохирлын хэмжээг тодорхойлох
29.1.Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус, тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг үлэмж, нэг зуун хорин таваас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг их, хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ҮЕ ШАТ
30 дугаар зүйл. Төгссөн болон төгсөөгүй гэмт хэрэг
30.1.Үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байвал төгссөн гэмт хэрэг гэнэ.
30.2.Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх, завдахыг төгсөөгүй гэмт хэрэг гэнэ.
30.3.Төгсөөгүй гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн 31, 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн зохих зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
31 дүгээр зүйл. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх
31.1.Зэвсэг, хэрэгслийг хайж олсон, шинээр хийсэн, төхөөрч тохируулсан, хамтран оролцогчийг сонгож авсан, гэмт хэрэг үйлдэх талаар үгсэж тохиролцсон, түүнчлэн гэмт хэрэг үйлдэх бусад нөхцөл, боломжийг санаатай бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэж үзнэ.
31.2.Хөнгөн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн этгээдийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
32 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдэхээр завдах
32.1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.
32.2.Гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг бүрэн хийсэн гэж тухайн этгээд ойлгосон боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол төгссөн завдалт гэнэ.
32.3.Гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн хийгээгүйгээ тухайн этгээд ойлгосон бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол төгсөөгүй завдалт гэнэ.
33 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзах
33.1.Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу завдсан этгээд гэмт хэргээ туйлд нь хүргэх боломжтойг ойлгож байсан боловч тийнхүү туйлд нь хүргэхээс сайн дураараа, төгс татгалзсан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
33.2.Гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжийг агуулсан байвал зөвхөн тэр гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ ГЭМТ ХЭРЭГТ ХАМТРАН ОРОЛЦОХ
34 дүгээр зүйл. Гэмт хэрэгт хамтран оролцох
34.1.Гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг хамтран оролцох гэнэ.
35 дугаар зүйл. Гэмт хэрэгт хамтран оролцогч
35.1.Захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэнэ.
35.2.Гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн этгээдийг захиалагч гэнэ.
35.3.Гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж удирдсан этгээдийг зохион байгуулагч гэнэ.
35.4.Ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээдийг хатгагч гэнэ.
35.5.Гэмт хэргийг гардан үйлдсэн этгээдийг гүйцэтгэгч гэнэ.
35.6.Зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан этгээдийг хамжигч гэнэ.
36 дугаар зүйл. Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр
36.1.Гэмт хэрэгт хамтран оролцох нь бүлэглэн гүйцэтгэх, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл гэсэн хэлбэртэй байна.
36.2.Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ.
36.3.Гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэнэ.
36.4.Гэмт хэрэг үйлдэхийн тулд урьдчилан нэгдсэн, тогтвортой бүлгийг зохион байгуулалттай бүлэг гэнэ.
36.5.Гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилготой, бүтэц, зохион байгуулалт бүхий этгээдүүдийн нэгдлийг гэмт бүлэглэл гэнэ.
37 дугаар зүйл. Гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага
37.1.Шүүх гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан энэ хуулийн 35 дугаар зүйлийн зохих хэсгийг журамлан тогтооно.
37.2.Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэлийн удирдагчид энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд ийм бүлэг, бүлэглэл байгуулсаны төлөө болон уг бүлэг, бүлэглэлийн үйлдсэн бүх гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээлгэнэ.
37.3.Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэлийн бусад оролцогчид ийнхүү гэмт байгууллагад оролцсоных нь төлөө болон өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
37.4.Захиалагчид түүний захиалсан гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас доогуур ял оногдуулж болохгүй .
38 дугаар зүйл. Зөрчиж гүйцэтгэх
38.1.Гүйцэтгэгч нь бусад оролцогч мэдээгүй, өөрөөр хэлбэл, түүнтэй тохиролцоогүй гэмт хэрэг үйлдэхийг зөрчиж гүйцэтгэх гэнэ. Зөрчиж гүйцэтгэсэн гэмт хэрэгт бусад хамтран оролцогчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
39 дүгээр зүйл. Гэмт хэрэгт хамаарагсад
39.1.Нуун далдлагч, үл мэдээлэгчийг гэмт хэрэгт хамаарагсад гэнэ.
39.2.Гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүний хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг урьдчилан амлахгүйгээр санаатай нуух зэргээр гэмт хэргийн ул мөрийг арилгасан этгээдийг нуун далдлагч гэнэ.
39.3.Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй этгээдийг үл мэдээлэгч гэнэ.
39.4.Энэ хуулийн тусгай ангид нэрлэж заасан гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ ГЭМТ ХЭРГИЙН НИЙГМИЙН АЮУЛЫГ ҮГҮЙСГЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ
40 дүгээр зүйл. Аргагүй хамгаалалт
40.1.Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.
40.2.Хүн бүр албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээлгэсэн үүрэг, албаны тусгай бэлтгэлээс хамаарахгүйгээр аргагүй хамгаалалт хийх эрхтэй. Хамгаалагч нийгэмд аюултай халдлагаас зайлсхийх, төрийн байгууллага, албан тушаалтан, бусад хүмүүсээс тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт хийх эрхэд нөлөөлөхгүй.
41 дүгээр зүйл. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах
41.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээд болон оргосон ялтан шинээр гэмт хэрэг үйлдэх боломжийг таслан зогсоох, түүнийг төрийн байгууллагад хүргэхийн тулд баривчлах, саатуулах үед энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй.
42 дугаар зүйл. Гарцаагүй байдал
42.1.Энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах эрх, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөнд тулгарсан аюулыг зайлуулахын тулд энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж, учруулсан хохирол нь учирч болох байсан хохирлоос бага бөгөөд уг аюулыг тухайн нөхцөл байдалд өөр аргаар зайлуулах боломжгүй байсан бол уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.
43 дугаар зүйл. Үйлдвэрлэл, шинжилгээ, судалгааны ажлын үндэслэл бүхий эрсдэл
43.1.Нийгэмд ашигтай зорилгод хүрэхээр хийсэн үйлдвэрлэл, шинжилгээ, судалгааны ажлын үндэслэл бүхий эрсдэлийн үр дүнд энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.
43.2.Эрсдэл бүхий үйлдэл, эс үйлдэхүй хийхгүйгээр тухайн зорилгод хүрч чадахгүй байсан бөгөөд эрсдэл хийсэн этгээд энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулахгүйн тулд хангалттай арга хэмжээ авсан бол үндэслэл бүхий эрсдэлд тооцно.
43.3.Олон хүний амь насанд гэм хор учруулах, нийтийг хамарсан буюу байгалийн гамшигт үр дагаварт хүргэх аюул бодитой байхад эрсдэл хийснийг үндэслэл бүхий эрсдэлд тооцохгүй.
44 дүгээр зүйл. Тушаал, захирамж биелүүлэх
44.1.Заавал биелүүлэх тушаал, захирамжийг биелүүлэхдээ энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Харин хууль бус тушаал, захирамж өгсөн этгээдэд гэм хор учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
44.2.Илт хууль бус тушаал, захирамж биелүүлж энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Илт хууль бус тушаал, захирамжийг биелүүлээгүй этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.


ГУРАВДУГААР ХЭСЭГ

ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ЗОРИЛГО, ТӨРӨЛ
45 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлагын ойлголт, зорилго
45.1.Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдийн эрх, эрх чөлөөнд энэ хуульд заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолоор хязгаарлалт тогтоосон төрийн албадлагын арга хэмжээ мөн.
45.2.Эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тогтоосон ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээгээр хүлээлгэнэ.
45.3.Эрүүгийн хариуцлагын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино.
46 дугаар зүйл. Ялын төрөл
46.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дор дурдсан ял оногдуулна:
46.1.1. торгох;
46.1.2. тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах;
46.1.3. эд хөрөнгө хураах;
46.1.4. албадан ажил хийлгэх;
46.1.5. баривчлах;
46.1.6. хорих;
46.1.7. цаазаар авах.
46.2.Торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах ялыг үндсэн ялын чанартай, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ба нэмэгдэл ялын чанартай, эд хөрөнгө хураах ялыг зөвхөн нэмэгдэл ялын чанартай хэрэглэнэ.
47 дугаар зүйл. Торгох
47.1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд шүүхээс мөнгөн төлөөс оногдуулахыг торгох ял гэнэ.
47.2.Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно.
47.3.Торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болно.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
47.4. Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ялыг торгох ялаар солихыг хориглоно.
48 дугаар зүйл. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах
48.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн төрийн албан тушаал эрхлэх, тодорхой мэргэжлийн болон бусад үйл ажиллагаа явуулах эрхийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэгээс таван жил хүртэл хугацаагаар хязгаарлахыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял гэнэ.
48.2. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох ба хорих ялыг тэнссэн бол хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
48.3.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг торгох, албадан ажил хийлгэх ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно.
49 дүгээр зүйл. Эд хөрөнгө хураах
49.1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэхийг эд хөрөнгө хураах ял гэнэ.
49.2.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.
/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
49.3.Шүүх эд хөрөнгө хураах ял оногдуулахдаа хураах эд зүйл, эд хөрөнгийг шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн заана.
50 дугаар зүйл. Албадан ажил хийлгэх
50.1.Энэ хуульд заасан хугацаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг албадан ажил хийлгэх ял гэнэ.
50.2.Албадан ажил хийлгэх ял нь нэг зуугаас таван зуун цагийн хугацаатай байна. Албадан ажил нь нэг өдөрт гурван цагаас доошгүй хугацаагаар үргэлжилнэ.
50.3.Албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солино.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
50.4.Хөдөлмөрийн чадваргүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, түүнчлэн тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй, цэргийн жинхэнэ хугацаат алба хааж байгаа этгээдэд албадан ажил хийлгэх ял оногдуулахгүй.
51 дүгээр зүйл.Баривчлах
51.1.Энэ хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг баривчлах ял гэнэ.
51.2.Баривчлах ялыг нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар оногдуулна.
51.3.Баривчлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван зургаан насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, бага насны хүүхэдтэй ганц бие эх, эцэгт оногдуулахгүй.
51.4.Цэргийн жинхэнэ хугацаат албан хаагчид оногдуулсан баривчлах ялыг сахилгын байранд ганцаарчлан эдлүүлнэ.
52 дугаар зүйл. Хорих
52.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ хуульд заасан хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан хорих анги, гянданд байлгахыг хорих ял гэнэ.
52.2.Хорих ялын үндсэн хугацаа нэгээс арван таван жил хүртэл байна. Хорих ялыг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар оногдуулж болно.
52.3.Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгүй.
52.4.Хорих ялыг жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих анги болон гянданд эдлүүлнэ.
52.5.Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан, түүнчлэн онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс болон онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос бусад эмэгтэй ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ.
52.6.Хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл урьд нь хорих ял эдэлж байсан, анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
52.7. Хоёр ба түүнээс дээш удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтны хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
52.8.Хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй эрэгтэй ялтан, хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй эмэгтэй ялтны хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ.
52.9.Урьд нь хорих ял эдэлж байсан, түүнчлэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй эрэгтэй ялтны хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ.
52.10.Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруулан өөрчилж болно. Ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг шийтгэх тогтоолд заана.
52.11.Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон болон арван найман насанд хүрсний дараа онц хүнд гэмт хэрэгт арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн эрэгтэй ялтны хорих ялын заримыг гянданд эдлүүлэхээр шүүх тогтоож болно.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
53 дугаар зүйл. Цаазаар авах
53.1.Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд цаазаар авах ял оногдуулж болно.
53.2.Цаазаар авах ялыг буудаж гүйцэтгэнэ.
53.3.Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж уучлал хүсэх эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд гучин жилийн хугацаагаар гянданд хорих ялаар солино.
53.4.Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, жараас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял оногдуулж болохгүй.
АРАВДУГААР БҮЛЭГ ЯЛ ОНОГДУУЛАХ
54 дүгээр зүйл. Ял оногдуулах нийтлэг зарчим
54.1.Шүүх энэ хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулна.
54.2.Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.
55 дугаар зүйл. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал
55.1.Шүүх ял оногдуулахдаа дор дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
55.1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн;
55.1.2. гэмт хэргийн улмаас учрах хор уршгийг зайлуулсан;
55.1.3. гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан;
55.1.4.хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэхэд автсан, эсхүл эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлд нь орсноос гэмт хэрэг үйлдсэн;
55.1.5.хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас болон хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн;
55.1.6. өөрт нь болон гэр бүлийн гишүүнд нь, түүнчлэн бусад хүмүүст тохиолдсон хүнд нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн;
55.1.7. арван найман насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн;
55.1.8. жирэмсэн буюу бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн;
55.1.9. үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн буюу гэмт хэргээ сайн дураар илчилж ирсэн, түүнчлэн гэмт хэрэг болон гэмт хэрэг үйлдсэн этгээд, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн;
55.1.10.бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн.
55.2. Энэ хуулийн 55.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй.
551 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах
551. 1.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна.
/Дээрх 551 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
56 дугаар зүйл. Ял хүндрүүлэх нөхцөл байдал
56.1.Шүүх ял оногдуулахдаа зөвхөн дор дурдсан хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
56.1.1. гэмт хэрэг давтан үйлдсэн;
56.1.2. гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн;
56.1.3. эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэгт татан оруулсан, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй, хэрэг хариуцах чадваргүй хүнээр гэмт хэрэг үйлдүүлсэн;
56.1.4. гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан;
56.1.5. гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар буюу хохирогчийг тохуурхан даажигнаж үйлдсэн;
56.1.6. жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, бага насны хүүхэд, өндөр настан, биеэ хамгаалж чадахгүй хүн, түүнчлэн эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байсан хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн;
56.1.7. нийтэд учирсан гамшигт байдал, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг далимдуулан гэмт хэрэг үйлдсэн;
56.1.8. албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлж байгаа хүн, түүний ойрын төрөл садангийн хүний эсрэг гэмт хэргийг тэдний гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь холбогдуулан үйлдсэн;
56.1.9. нийтэд аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэн буюу галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх үйлчилгээтэй галт хэрэгсэл, хорт бодис, эм бэлдмэл, химийн болон биологийн гаралтай бодис ашиглаж гэмт хэрэг үйлдсэн;
56.1.10. согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн;
56.1.11. өөр гэмт хэргийг нуун далдлах буюу үйлдэхэд хялбарчлах зорилгоор үйлдсэн;
56.1.12. шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан буюу ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд, эсхүл ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн.
56.2.Энэ хуулийн 56.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй.
56.3.Шүүх ял оногдуулахдаа энэ хуулийн 56.1-д зааснаас бусад байдлыг ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.
57 дугаар зүйл. Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах
57.1.Энэ хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд болон нэг зүйлийн тус бүрд нь оногдуулж болох өөр өөр хэсгүүдэд заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн этгээд тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй бол шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.
57.2.Шүүх гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан нэг буюу хэд хэдэн нэмэгдэл ялыг үндсэн ялтай нь хамт оногдуулж болно.
57.3.Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно.
58 дугаар зүйл. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах
58.1.Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.
58.2.Энэ хуулийн 58.1-д заасан журмаар ялыг хооронд нь нэмж нэгтгэхдээ биечлэн эдлэх ялын хугацааг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.
58.3. Албадан ажил хийлгэх, баривчлах ялыг хооронд нь нэмж нэгтгэхдээ албадан ажил хийлгэх ялын найман цагийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж тооцно.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
58.4. Албадан ажил хийлгэх, хорих ялыг хооронд нь нэмж нэгтгэхдээ албадан ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж тооцно.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
58.5. Баривчлах, хорих ялыг хооронд нь нэмж нэгтгэхдээ баривчлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж тооцно.
59 дүгээр зүйл.Цагдан хоригдсон хугацааг тооцох
59.1.Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
59.2.Цагдан хоригдсон нэг хоногийг албадан ажил хийлгэх ялын найман цагтай, баривчлах, хорих ялын нэг хоногтой тэнцүүлж ялын хугацаанд оруулж тооцно.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
59.3.Цагдан хоригдсон этгээдэд торгох буюу тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
60 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу завдсан үйлдэлд ял оногдуулах
60.1.Шүүх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу завдсан үйлдэлд ял оногдуулахдаа гэмт санаагаа хэрэгжүүлсэн хэр хэмжээ, завдалт төгссөн эсэх, бэлтгэсэн буюу завдсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргээ туйлд нь хүргэж чадаагүй нөхцөл байдлыг харгалзана.
60.2.Гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй байна.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
60.3.Гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
60.4.Онц хүнд гэмт хэрэгт бэлтгэсэн буюу завдсан этгээдэд арван таван жилээс дээш хугацаагаар хорих буюу цаазаар авах ял оногдуулахгүй.
61 дүгээр зүйл.Тэнсэх
61.1.Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно. Тэнсэгдсэн ялтан шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, засарч хүмүүжсэнээ харуулсан бол шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй.
61.2.Энэ хуулийн 61.1-д заасан журмыг ялтай байгаа этгээдэд хэрэглэхгүй.
61.3.Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна.
61.4.Тэнсэгдсэн ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
61.5.Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
62 дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
62.1.Анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзвэл хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Ийм тогтоол гаргасан үед нэмэгдэл ял биелүүлэхийг нэгэн адил хойшлуулна.
62.2.Шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа тодорхой хугацаанд ажил, сургуульд орох, учруулсан хохирлоо нөхөн төлөх, гэм хорыг арилгах, ажлын газар, сургуулиа өөрчилсөн тухайгаа оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх зэрэг түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг даалгаж, түүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон буюу төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэнд тэдний хүссэнээр буюу зөвшөөрснөөр хариуцуулж болно.
62.3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай захирамж гаргана.
62.4.Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд засарч хүмүүжсэнээ харуулсан бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүх түүнийг ялаас чөлөөлж болно.
62.5.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна.
621 дүгээр зүйл.Насанд хүрээгүй этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах
621. 1.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй байна.
/Дээрх 621 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
63 дугаар зүйл. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
63.1.Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
63.2.Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана.
63.3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН БУСАД АРГА ХЭМЖЭЭ
64 дүгээр зүйл. Эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээний төрөл
64.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дор дурдсан эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ хэрэглэнэ:
64.1.1.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ;
64.1.2.хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ.
65 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх
65.1.Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хэрэг хариуцах чадвартай байхдаа гэмт хэрэг үйлдсэн боловч шүүхээр хэрэг шийдвэрлэх үед буюу ял эдэлж байхдаа сэтгэцийн өвчтэй болсон, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон этгээдэд сэтгэцийн эмгэг судлалын ердийн буюу тусгай эмнэлэгт байлгах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
65.2.Шүүхийн шийдвэрээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд оношлогооны болон эмчилгээний туршилт хийхийг хориглоно.
66 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах, өөрчлөх, зогсоох
66.1.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах шаардлагатай гэж шүүх үзвэл тухайн этгээдийн сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан албадлагын арга хэмжээний төрлийг тогтооно.
66.2.Сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгах арга хэмжээг сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан сэтгэцийн эмнэлэгт байлгаж, албадан журмаар эмчлэх шаардлагатай этгээдэд хэрэглэж болно.
66.3.Сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт эмчлүүлэх арга хэмжээг сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан нийгэмд онц аюултай этгээдэд хэрэглэж болно.
66.4.Тусгай эмнэлэгт байлгаж байгаа этгээдийг нийгэмд аюултай гэмт хэрэг шинээр үйлдэх боломжгүй, хүч нэмэгдүүлсэн хяналтын нөхцөлд байлгана.
66.5. Шүүх эмчилж байгаа байгууллагын дүгнэлтээр эдгэрсэн буюу өвчний шинж байдал өөрчлөгдсөний улмаас уг этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг цаашид хэрэглэхийг зогсоохоор шийдвэрлэнэ.
66.6.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрлийг эмчилж байгаа байгууллагын дүгнэлтээр шүүх өөрчилж болно.
66.7.Шүүх уг этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн, мөн тийм арга хэмжээ хэрэглэхийг зогсоосон бол уг этгээдийг эмчийн хяналтад заавал байлгахаар төрөл, садангийн нь хүнд, эсхүл асран хамгаалагчид нь шилжүүлж болно.
67 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг тооцох
67.1.Гэмт хэрэг үйлдсэний дараа буюу ял эдэлж байх үедээ сэтгэцийн өвчтэй болсон, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон этгээдэд уг өвчнийг эдгэрсний дараа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бусад үндэслэл байхгүй бол шүүх ял оногдуулж болно. Эдгэрсний нь дараа ял оногдуулсан этгээдийн ялын хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг оруулан тооцно.
68 дугаар зүйл. Архаг архичин буюу мансуурах донтой этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, тэдэнд харгалзан дэмжигч тогтоох
68.1.Архаг архичин буюу мансуурах донтой этгээд гэмт хэрэг үйлдсэн бол эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн шүүх уг этгээдэд үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулахын зэрэгцээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
68.2.Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн архаг архичин буюу мансуурах донтой этгээдэд шаардлагатай гэж шүүх үзвэл эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
68.3.Хорих ял шийтгүүлсэн архаг архичин буюу мансуурах донтой этгээдийг ял эдлэх хугацаанд нь шаардлагатай гэж үзвэл албадан эмчилж болох ба уг этгээдийн ялын хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг оруулан тооцно.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
68.4.Албадан эмчилгээг уг этгээдийг эмчилж байгаа байгууллагын саналыг үндэслэн шүүх зогсооно.
68.5.Согтууруулах ундаа буюу мансууруулах зүйл хэрэглэж, гэр бүлээ эд хөрөнгийн хүнд байдалд оруулсан этгээд гэмт хэрэг үйлдсэн буюу уг гэмт хэрэгт нь шүүх хорихоос өөр төрлийн ял оногдуулбал түүний гэр бүлийн гишүүд, төрийн бус байгууллага, асран хамгаалагч, харгалзан дэмжигч буюу эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр түүний эрх зүйн чадамжийг хязгаарлах эрхтэй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн уг этгээдэд харгалзан дэмжигч тогтооно.
69 дүгээр зүйл. Насанд хүрээгүй этгээдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх
69.1.Хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд ял оногдуулахгүй байх нь зохистой гэж шүүх үзвэл түүнд дор дурдсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж болно:
69.1.1. зургаан сараас нэг жил хүртэл хугацаа тогтоож засарч хүмүүжихийг даалгах;
69.1.2. арван зургаан насанд хүрсэн этгээд бие дааж орлого олдог бол хохирлыг өөрийн хөдөлмөрөөр арилгах үүрэг хүлээлгэх;
69.1.3. эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүний хяналтад өгөх;
69.1.4.хамт олон буюу төрийн бус байгууллага, түүнчлэн тодорхой иргэний хяналтад байлгахаар тэдний хүссэнээр буюу зөвшөөрснөөр шилжүүлэх, шаардлагатай гэж үзвэл хүмүүжүүлэгч томилох.
69.2.Насанд хүрээгүй этгээд энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болно.
69.3.Насанд хүрээгүй этгээдийг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах хугацааг уг этгээдийн зан төлөв, ахуй амьдралын байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүхээс тухай бүр тогтоох эрхтэй боловч арван зургаан наснаас хэтрүүлж болохгүй.
69.4.Насанд хүрээгүй этгээдийг тогтоосон хугацааны өмнө сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагаас чөлөөлөх асуудлыг тухайн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.


ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ

ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА БОЛОН ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХ

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ
70 дугаар зүйл. Үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх
70.1.Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, сайн дураараа хэргээ илчилж ирсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.
71 дүгээр зүйл. Хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх
71.1. Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.
/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
72 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
72.1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй:
72.1.1. хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;
/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
72.1.2. хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;
72.1.3. хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван таван жил өнгөрсөн;
/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
72.1.4. онц хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин таван жил өнгөрсөн.
/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
72.2.Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно.
72.3. Шүүхийн өмнөх шат болон шүүхийн шатнаас гэмт хэрэг үйлдсэн этгээд оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан буюу хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.
72.4.Энэ хуульд зааснаар цаазаар авах ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Хэрэв шүүх тухайн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл цаазаар авах ял оногдуулж болохгүй бөгөөд уг ялын оронд хорих ял оногдуулна.
72.5.Энэ хуулийн тусгай ангид заасан хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй.
73 дугаар зүйл. Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх
73.1.Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нийгэмд аюултай шинж чанараа алдсан буюу уг этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХ
74 дүгээр зүйл. Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах
74.1.Хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг шүүх ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно.
74.2.Шүүх ялтанг хугацаанаас нь өмнө тэнсэн суллахдаа эдлээгүй үлдэж байгаа ялын хугацаатай тэнцүү хянан харгалзах хугацаа тогтоож, түүнд энэ хуулийн 62.2-т заасан үүрэг хүлээлгэж болно.
74.3.Ялтан оногдсон ялынхаа дор дурдсан хувийг эдэлсэн тохиолдолд энэ хуулийн 74.1, 74.2-т заасан журмыг хэрэглэнэ:
74.3.1. хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг;
74.3.2. хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг;
74.3.3.онц хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын тавны дөрвөөс доошгүй хувийг.
74.4.Цаазаар авах ял шийтгүүлж уучлагдсан, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй этгээдэд ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах журмыг хэрэглэхгүй.
74.5.Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах асуудлыг хорих ял эдлүүлж байгаа байгууллагын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
74.6.Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдэд цагдаагийн байгууллага, цэргийн албан хаагчид цэргийн анги, нэгтгэлийн дарга хяналт тавина.
74.7.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан явдал нь ялтныг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
74.8.Ялтан хянан харгалзах хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлэхээс зайлсхийсэн, захиргааны зөрчил гаргаж шийтгэгдсэн бол шүүгч цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгож, үлдсэн ялыг эдлүүлэхээр захирамж гаргана.
74.9.Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээд хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна.
75 дугаар зүйл. Өвчний учир ялаас чөлөөлөх
75.1.Шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой болсон буюу өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх ялаас чөлөөлнө.
75.2.Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа ялтан сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой болсон буюу өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх ял эдлэхээс чөлөөлнө.
75.3.Ялтан ял эдлэхэд саад учруулахуйц хүнд өвчнөөр өвчилсөн бол шүүх үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж болно.
76 дугаар зүйл. Шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн тохиолдолд ялаас чөлөөлөх
76.1.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дор дурдсан хугацаа өнгөрсөн бол ялтны үндсэн ба нэмэгдэл ялыг эдлүүлж болохгүй:
76.1.1.хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн боловч гурван жил өнгөрсөн;
/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
76.1.2.таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч таван жил өнгөрсөн;
76.1.3.таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч арван жил өнгөрсөн;
76.1.4.арван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч арван таван жил өнгөрсөн.
76.2.Ялтан ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно. Энэ тохиолдолд ялтан цагдан хоригдсон буюу өөрөө сайн дураараа хэргээ илчлэн ирсэн өдрөөс уг хугацааг сэргээн тоолно.
76.3.Цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг арван таван жил өнгөртөл биелүүлээгүй бол хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Хэрэв шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй бөгөөд уг ялын оронд хорих ял оногдуулна.
76.4.Ялтан энэ хуулийн 76.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад шинээр гэмт хэрэг үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно.
76.5.Энэ хуулийн тусгай ангид заасан хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт шийтгэгдсэн ялтанд энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй.
77 дугаар зүйл. Өршөөл буюу уучлал үзүүлж ял эдлэхээс чөлөөлөх
77.1.Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтанг ял эдлэхээс чөлөөлж болно.
77.2. Уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтанг ял эдлэхээс хэсэгчлэн болон бүрэн чөлөөлж болно.
78 дугаар зүйл. Ялтай байдал
78.1.Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно.
78.2. Дор дурдсан этгээд дараахь тохиолдолд ялгүй болно:
78.2.1.тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.2.хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.3.хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.4.хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.5.онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй.
78.3.Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно.
78.4.Энэ хуулиар тогтоосон журмын дагуу ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааг үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс тоолно.
78.5.Ялаа эдэлж дууссан этгээд ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл ялгүй болох хугацаа тасрах бөгөөд сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа түрүүчийн гэмт хэрэгт ялгүй болох хугацааг хамтатган эхэлж тоолно. Тэгэхдээ аль хүнд ялтай хэрэгтээ ялгүй болох хугацаа дуустал уг этгээд аль алинд нь ялтайд тооцогдоно.

ТУСГАЙ АНГИ



ТАВДУГААР ХЭСЭГ

ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
79 дүгээр зүйл.Эх орноосоо урвах
79.1.Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Гадаад улсын тагнуулын албанд элссэн боловч авсан даалгавраа биелүүлэх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй бөгөөд гадаадын тагнуулын албатай холбоотой болохоо төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн Монгол Улсын иргэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
80 дугаар зүйл.Тагнуул хийх
80.1.Гадаад улсын иргэн буюу харьяалалгүй хүн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор төрийн нууц, түүнд хамаарах мэдээ, баримт, бусад зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, тэдгээрийг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
81 дүгээр зүйл.Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах
81.1.Улс төрийн үйл ажиллагаанд нь саад учруулах, Монгол Улсын засаг төрийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төр, нийгмийн зүтгэлтний бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
81.2.Энэ хуулийн 81.1-д заасан зорилгоор төр, нийгмийн зүтгэлтнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.
82 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах
82.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
83 дугаар зүйл.Зэвсэгт үймээн дэгдээх
83.1.Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан төрийн тогтолцоог хүчээр өөрчлөх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах зорилгоор зэвсэгт үймээн дэгдээсэн бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
84 дүгээр зүйл.Хорлон сүйтгэх
84.1.Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор үйлдвэр, байгууламж, зам харилцаа, холбооны хэрэгсэл, бусад эд хөрөнгийг тэслэх, дэлбэлэх, галдан шатаах болон бусад аргаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, хүн, мал, ургамлын гоц халдварт өвчин тараасан, олон хүнийг хордуулсан, түүнчлэн хүн, мал, амьтныг үй олноор нь устгасан бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.
85 дугаар зүйл.Хорлон саатуулах
85.1.Монгол Улсын эдийн засаг, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг саатуулсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
86 дугаар зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах
86.1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх зорилгоор ухуулга, сурталчилгаа явуулсан, ялгаварлан гадуурхаж, эрхийг нь шууд буюу шууд бусаар хязгаарласан буюу давуу байдал тогтоосон бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
87 дугаар зүйл.Төрийн нууц задруулах
87.1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
87.2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
88 дугаар зүйл.Төрийн нууц мэдээ, баримт бичиг, эд зүйлийг үрэгдүүлэх
88.1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, албан үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
89 дүгээр зүйл.Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх
89.1.Хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
89.2.Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн орогнох эрх олж авахын тулд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ зүйл хамаарахгүй.
90 дүгээр зүйл.Улсын хилийн дэглэм зөрчих
90.1.Монгол Улсын хилийн багана, тэмдгийг санаатай устгасан, гэмтээсэн, хилийн шугамыг огтлон гарсан ус, зам, гүүр, холбооны байгууламжийг ашиглах журам болон улсын хилийн дэглэмийг бусад хэлбэрээр ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.


ЗУРГАДУГААР ХЭСЭГ

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

АРВАНТАВДУГААР БҮЛЭГ ХҮНИЙ АМЬ БИЕ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах
91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
91.2.Хүнийг:
91.2.1.шунахайн сэдэлтээр;
91.2.2.танхайн сэдэлтээр;
91.2.3.өс хонзонгоор;
91.2.4 захиалгаар;
91.2.5.хохирогчийн цус, эд, эрхтэнийг ашиглах зорилгоор;
91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор;
91.2.7.уулгалан довтлох буюу дээрэмдэх хэргийг үйлдэхдээ;
91.2.8.хүн хулгайлах буюу бусдыг барьцаанд авах гэмт хэрэг үйлдэхдээ;
91.2.9.онц аюултай гэмт хэрэгтэн;
91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй/;
91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;
91.2.12.онц харгис хэрцгий аргаар;
91.2.13.нийтэд аюултай аргаар;
91.2.14.хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж;
91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж;
91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг;
91.2.17.албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан хүнийг өөрийг нь буюу түүний ойрын төрөл, садангийн хүнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.
92 дугаар зүйл. Эх нь нярай хүүхдээ алах
92.1.Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрөх явцад буюу төрмөгц алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
93 дугаар зүйл. Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах
93.1.Хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл түүний хууль бус бусад үйлдлээс өөрт нь буюу ойр дотных нь хүмүүст хүнд хор уршиг учирсан, учирч болох байснаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
94 дүгээр зүйл. Бусдыг болгоомжгүй алах
94.1.Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
95 дугаар зүйл. Бусдыг амиа хорлоход хүргэх
95.1.Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
96 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
96.1.Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
96.2.Энэ хэргийг:
96.2.1.танхайн сэдэлтээр;
96.2.2.захиалгаар;
96.2.3.онц аюултай гэмт хэрэгтэн;
96.2.4.давтан;
96.2.5.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;
96.2.6.онц харгис хэрцгий аргаар;
96.2.7. нийтэд аюултай аргаар;
96.2.8.тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;
96.2.9.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж;
96.2.10. хоёр буюу түүнээс олон хүнийг;
96.2.11.албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан үйлдсэн бол долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
97 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах
97.1.Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
98 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
98.1.Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
98.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, уг үйлдэл нь зовоон тарчлаах шинжтэй байсан, эсхүл онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
99 дүгээр зүйл. Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
99.1.Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
99.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
100 дугаар зүйл. Тарчлаах
100.1.Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
101 дүгээр зүйл. Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах
101.1.Хүний цус, эд, эрхтэнг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
101.2.Энэ хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, эсхүл эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүний хувьд үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурваас таван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
102 дугаар зүйл. Хүний цус, эд, эрхтэнг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах
102.1.Эмч, эмнэлгийн ажилтан хүний цус, эд, эрхтэнг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэсэн, шилжүүлэн суулгасны улмаас хүн өвчилсөн, тахир дутуу болсон, хүний амь нас хохирсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
103 дугаар зүйл. Бэлгийн замын халдварт өвчин халдаах /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
103.1./Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
103.1.Өөрийн биед бэлгийн замын халдварт өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
103.2.Энэ хуулийн 103.1-д заасан хэргийг давтан үйлдсэн, түүнчлэн хоёр буюу түүнээс олон, эсхүл насанд хүрээгүй хүнд бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
104 дүгээр зүйл. Дархлалын олдмол хомсдолын өвчнийг эмчлэхгүй орхих
104.1.Эмч дархлалын олдмол хомсдол өвчин, түүний халдварыг илрүүлсэн, оношилсон тухайгаа эрүүл мэндийн байгууллагад мэдэгдээгүй, өвчтөн болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид холбогдох зааварчилгаа өгөөгүйгээс бусдад хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
104.2.Дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн хүнд эмнэлгийн зайлшгүй тусламж үзүүлэхээс татгалзсан, энэ өвчнөөр өвчилсөн үндэслэлээр эрхийг нь хязгаарласны улмаас тухайн өвчтөнд гэм хор учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
105 дугаар зүйл.Дархлалын олдмол хомсдолын өвчин халдаах
105.1.Эмнэлэг, эм хангамжийн болон бусад байгууллагын ажилтан дархлалын олдмол хомсдолын өвчний нян илрүүлэх шинжилгээ хийлгээгүй цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнийг борлуулсаны улмаас тухайн өвчний халдвар бусдад халдаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
105.2.Эмч, эмнэлгийн ажилтан үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас дархлалын олдмол хомсдолын өвчний халдвар бусдад халдаасан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
105.3.Өөрийн биед дархлалын олдмол хомсдолын өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
106 дугаар зүйл. Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх
106.1.Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
106.2.Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
107 дугаар зүйл. Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
107.1.Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, эсхүл тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс гэм хор учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоер зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
107.2.Өндөр настан, бага насны, өвчний болон бусад шалтгааны улмаас биеэ хамгаалж чадахгүй хүнийг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоотой бөгөөд халамжлах үүрэгтэй этгээд тусламж үзүүлээгүй зориуд орхисон, эсхүл түүнийг амь биед нь аюултай байдалд зориуд оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
107.3.Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, АЛДАР ХҮНД, НЭР ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
108 дугаар зүйл. Хүн хулгайлах
108.1.Хүн хулгайлсан нь хүн барьцаалах гэмт хэргийн шинжгүй бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
108.2.Энэ хэргийг:
108.2.1.шунахайн сэдэлтээр;
108.2.2.онц аюултай гэмт хэрэгтэн;
108.2.3. давтан;
108.2.4.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг;
108.2.5.амь биед нь аюултай хүч хэрэглэж;
108.2.6.зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж;
108.2.7. хоёр буюу түүнээс олон хүнийг;
108.2.8.насанд хүрээгүй хүн, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
108.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Хүн хулгайлсан үйлдэл нь бие даасан өөр гэмт хэргийн шинжгүй бөгөөд хулгайлагдсан хүнийг сайн дураараа сулласан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
109 дүгээр зүйл. Хүнийг хууль бусаар хорих
109.1.Хүнийг хууль бусаар хорьсон нь энэ хуульд заасан албан тушаалын болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг, түүнчлэн хүн хулгайлах, барьцаалах гэмт хэргийн шинжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
109.2.Энэ хэргийг:
109.2.1.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг;
109.2.2.амь биед нь аюултай хүч хэрэглэж;
109.2.3. зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж;
109.2.4.хоёр буюу түүнээс олон хүнийг;
109.2.5.насанд хүрээгүй хүн, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
109.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
110 дугаар зүйл. Доромжлох
110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
111 дүгээр зүйл. Гүтгэх
111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
111.3.Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
112 дугаар зүйл.Хүнийг барьцаалах
112.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс мөнгө, бусад эд хөрөнгө гаргуулах буюу өөр бусад үйлдэл гүйцэтгүүлэх, эсхүл үйлдэл гүйцэтгэхээс татгалзуулах болзол тавьж хүнийг барьцаалсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
112.2.Энэ хэргийг:
112.2.1.шунахайн сэдэлтээр;
112.2.2.онц аюултай гэмт хэрэгтэн;
112.2.3.давтан;
112.2.4. бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг;
112.2.5.барьцаанд байгаа хүний амь биед заналхийлж;
112.2.6.зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж;
112.2.7.хоёр буюу түүнээс олон хүнийг;
112.2.8.насанд хүрээгүй хүн, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
112.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Барьцаанд байгаа хүнийг сайн дураараа сулласан этгээдийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
113 дугаар зүйл. Хүн худалдаалах
113.1.Ашиг олох буюу мөлжих зорилгоор хүн худалдаалахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууран мэхэлсэн, эмзэг байдлыг нь далимдуулсан, түүнчлэн бусдыг элсүүлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, орогнуулсан, хүлээн авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
113.2.Энэ хэргийг:
113.2.1.насанд хүрээгүй хүнийг;
113.2.2.хоёр буюу түүнээс олон хүнийг;
113.2.3.хулгайлах;
113.2.4 эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эрхшээлдээ байгаа хүнийг;
113.2.5.давтан;
113.2.6.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
113.3.Хүнийг хил давуулан худалдаалсан, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар:
1. Энэ хуулийн 113.1-д заасан “мөлжих” гэдгийг худалдагдсан хүний биеийг нь үнэлүүлэх зэргээр бэлгийн хүчирхийлэлд оруулах, боолчлох болон түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, албадан хөдөлмөр хийлгэх, эд эрхтнийг нь авч ашиглах гэсэн утгаар ойлгоно.
2. Энэ хуулийн 113.1-д заасан аливаа арга хэрэглэсэн бол хохирогч худалдагдахыг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Дээрх 113 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, НИЙГМИЙН ЁС СУРТАХУУНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
114 дүгээр зүйл. Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах
114.1.Насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хууран мэхлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
114.2.Энэ хэргийг насанд хүрээгүй хүнийг хүмүүжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч үйлдсэн бол хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
114.3.Насанд хүрээгүй хүнийг зохион байгуулалттай бүлэг буюу гэмт бүлэглэлд элсүүлсэн, эсхүл онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
115 дугаар зүйл. Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, биеэ үнэлэх, тэнүүчлэл, гуйланчлалд татан оруулах
115.1.Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, тэнүүчлэл, гуйланчлал болон биеэ үнэлэхэд татан оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
115.2.Энэ хэргийг насанд хүрээгүй хүнийг хүмүүжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
115.3.Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
116 дугаар зүйл.Хүүхэд солих, хууль бусаар үрчлэх
116.1.Хүүхдийг санаатай сольсон, хууль бусаар үрчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
117 дугаар зүйл. Хүүхэд хаях, төөрүүлэх
117.1.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
117.2.Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
118 дугаар зүйл. Асран хамгаалах үүргээ урвуулах
118.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шунахай зорилгоор урвуулан ашигласан, асран хамгаалж байгаа хүнээ хараа хяналтгүй байлгасан, шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
119 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах
119.1.Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах албан үүрэг бүхий этгээд уг үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас хохирогчийн бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
119.2.Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
120 дугаар зүйл.Эцэг, эх, эхнэр, нөхөр, төрүүлсэн буюу үрчилж авсан хүүхдээ тэжээн тэтгэхээс ноцтой зайлсхийх
120.1.Хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдээ тэжээн тэтгэх талаар гарсан шүүхийн шийдвэр биелүүлэхээс ноцтой зайлсхийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
121 дүгээр зүйл. Хүүхдийг албадан болон хүчээр хөдөлмөрлүүлэх
121.1.Хүүхдийг албадан болон хүчээр хөдөлмөрлүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
122 дугаар зүйл. Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх
122.1. Хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
123 дугаар зүйл.Садар самууныг сурталчлах
123.1 Садар самууныг сурталчилсан хэвлэл , ном зохиол , зураг , кино , дүрс бичлэг, бусад зүйлсийг бэлтгэсэн, тараасан, борлуулсан, нийтэд үзүүлсэн, энэ зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
123.2. Энэ хэрэгт арван зургаан насанд хүрээгүй хүнийг татан оролцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
123.3.Энэ хэргийг насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж буюу энэ гэмт хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд , эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
124 дүгээр зүйл. Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 
124.1.Хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх замаар биеэ үнэлэхэд татан оролцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
124.2.Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
124.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 
125 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
125.1.Хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
125.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
126 дугаар зүйл. Хүчиндэх
126.1.Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
126.2.Энэ хэргийг:
126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;
126.2.2.хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулж;
126.2.3.давтан;
126.2.4.насанд хүрээгүй хүнийг;
126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг;
/Энэ заалтыг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
126.2.6.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ заалтын дугаарт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
126.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.
127 дугаар зүйл. Эмэгтэй хүнийг тулган шаардаж үр хөндүүлэх
127.1.Эмэгтэй хүнийг тулган шаардаж үр хөндүүлсэн бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
128 дугаар зүйл. Эмнэлэгийн бус нөхцөлд үр хөндөх
128.1.Эмч эмнэлгийн бус нөхцөлд, түүнчлэн мэргэжлийн бус хүн үр хөндсөн бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
128.2.Энэ хуулийн 128.1-д заасан хэргийг давтан үйлдсэн, эсхүл хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
129 дүгээр зүйл.Булш сүйтгэх
129.1.Булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
129.2.Энэ хэргийг давтан, бүлэглэж, тохуурхан даажигнаж, эсхүл онц жигшүүртэй авирлаж үйлдсэн бол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ ИРГЭДИЙН УЛС ТӨРИЙН БОЛОН БУСАД ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
130 дугаар зүйл. Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх
130.1.Иргэний сонгох, сонгогдох, бүх нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаанд санаатай саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
130.2.Энэ хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэрэг аргаар үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
131 дүгээр зүйл. Сонгуулийн болон бүх нийтийн санал хураалтын баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах 
131.1.Сонгуулийн болон бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн, бусад албан тушаалтан сонгуулийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.3-т заасныг ноцтой зөрчиж санал хураалтын дүнг зориуд буруу гаргасан, 57.4-т заасныг ноцтой зөрчиж буруу шийдвэрлэсэн, мөн сонгогчоос санал нууцаар гаргах, саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн, түүнчлэн сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
132 дугаар зүйл.Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг зөрчих
132.1.Хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан, жагсаал, цуглаанд оролцсоных нь төлөө иргэнийг ялгаварлан гадуурхсан, мөрдөн мөшгисөн, эрх, эрх чөлөөг нь бусад хэлбэрээр хязгаарласны улмаас гэм хор учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сарын хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
134 дүгээр зүйл. Иргэнийг үзэл бодлоор нь мөрдөн мөшгих
134.1.Иргэнийг улс төрийн нам, төрийн бус байгууллагад сайн дураараа эвлэлдэн нэгдсэний төлөө ялгаварлан гадуурхсан, мөрдөн мөшгөсөн, эрх, эрх чөлөөг нь бусад хэлбэрээр хязгаарласан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах, хоёр зуун тавиас гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
135 дугаар зүйл.Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих
135.1.Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
135.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж, эсхүл тусгай техник хэрэгсэл ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
136 дугаар зүйл. Хувь хүний нууцыг задруулах
136.1.Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг мэдсэн этгээд задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
136.2.Хувь хүний нууцыг олон нийтэд тараасны улмаас бусдад хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 136 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
137 дугаар зүйл.Иргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчих
137.1.Иргэнд хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж орон байранд нь хууль бусаар нэвтрэх, дур мэдэн орж суух, орон байрнаас гаргах, нэгжлэг хийх зэргээр орон байрны халдашгүй байдлыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
137.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
138 дугаар зүйл. Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
138.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
138.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
139 дүгээр зүйл. Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх
139.1.Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
139.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
140 дүгээр зүйл. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих
140.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлүүлсэн, түгээсэн, борлуулсан, тэдгээрийн улмаас их хэмжээний орлого олсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 140 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
141 дүгээр зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчих
141.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчсөн эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүй ашигласан, үүний улмаас их хэмжээний орлого олсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 141 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
142 дугаар зүйл.Хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчих
142.1.Нийгмийн хэв журам, бусад хүний эрх, эрх чөлөөнд халдахгүйгээр мөргөл үйлдэх, тахил өргөх, хурал хурах зэргээр шашны зан үйл үйлдэх, шашныг сурталчлахад хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эд мөнгөөр татах зэргээр саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
143 дугаар зүйл. Шүтэж байгаа шашнаар нь хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих
143.1.Хүнийг шүтэж байгаа шашнаар нь ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, бусад хэлбэрээр эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
144 дүгээр зүйл.Шашны харгис үзэл номлол сурталчлах, тараах
144.1.Шашны харгис үзэл номлолыг санаатай сурталчилсан буюу тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
144.2.Энэ хэргийг давтан үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
144.3.Насанд хүрээгүй хүнийг шашны харгис үзэл номлолд татан оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


ДОЛДУГААР ХЭСЭГ

ЭДИЙН ЗАСГИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
145 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.1.Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
145.2.Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
145.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан буюу их хэмжээний хохирол учирсан, түүнчлэн нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
145.4.Энэ хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
146 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг булаах
146.1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
146.2.Энэ хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, нийтэд учирсан гамшигт байдал, хохирогчийн эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
146.3.Энэ хэргийг урьд нь дээрэмдэх, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, эсхүл зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
146.4.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
147 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
147.1. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
147.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах
148.1.Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
148.2.Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
148.3.Энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт болон хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
148.4.Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 148 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
149 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх
149.1.Өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
149.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
149.3.Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
150.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
150.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
151 дүгээр зүйл. Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших
151.1.Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
152 дугаар зүйл. Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших
152.1.Бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгө, малыг завшсан буюу үрэгдүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
153 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
153.1.Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
153.2.Энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1531 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах
1531.1.Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр онц их хэмжээний хохирол учруулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 1531 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
154 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгө хамгаалахад хайнга хандах
154.1.Хууль болон гэрээгээр бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн этгээд уг үүрэгтээ хайнга хандсаны улмаас тухайн эд хөрөнгө их хэмжээтэйгээр үрэгдсэн буюу гэмтсэн нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
154.2.Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
155 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах
155.1.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
155.2./Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
1551 дүгээр зүйл. Нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих
1551.1.Өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсан, эрхийн улсын бүртгэгч бүртгэсний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
1551.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 1551 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
ХОРЬДУГААР БҮЛЭГ АЖ АХУЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
156 дугаар зүйл. Банкны тухай хууль тогтоомж зөрчих
156.1.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр банк нээсэн, банкны үйл ажиллагаа хууль бусаар явуулсны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
156.2.Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавиас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
156.3.Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1561 дүгээр зүйл. Хоршооны тухай хууль тогтоомж зөрчих
1561.1.Хоршооны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 1561 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
1562 дугаар зүйл. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчих
1562.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн, өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийсэн, худал мэдээлэл өгсөн, банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашигласны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
/Дээрх 1562 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
157 дугаар зүйл. Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцох
157.1.Албан тушаалтан банкны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцсоны улмаас банкны төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
157.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
158 дугаар зүйл.Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих
158.1.Үнэт цаас гаргах, гүйлгээнд оруулах, худалдах, арилжих, түүгээр төлбөр тооцоо хийх, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах журмыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
158.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1581 дүгээр зүйл. Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих
1581.1.Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
1581.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 1581 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
159 дүгээр зүйл. Аудитын тухай хууль тогтоомж зөрчих
159.1.Хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгч иргэний санхүүгийн үйл ажиллагааг шалгаж баталгаажуулах, дүгнэлт гаргах талаар тогтоосон аудитын үйл ажиллагааны журмыг санаатай зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
159.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
160 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн тухай хууль тогтоомж зөрчих
160.1.Төрийн эрдэнэсийн сангийн тухай хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учирсан бол хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
161 дүгээр зүйл. Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх
161.1.Хууль тогтоомжоор хориглосон, тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлж, үлэмж буюу их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
161.2.Энэ хэргийг урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг буюу гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
162 дугаар зүйл. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх нэрээр халхавчлан хууль бус үйл ажиллагаа явуулах
162.1.Банкнаас зээл авах, татвар төлөхөөс зайлсхийх, хууль бус орлого олох, хориглосон буюу тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхийн тулд зохиомол аж ахуйн нэгж байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наян нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
162.2.Энэ хэргийг давтан, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
163 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
164 дүгээр зүйл. Санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авах, задруулах
164.1.Шунахайн буюу хувийн бусад сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллага, банкны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ баримтыг хууль бусаар олж авсан, ашигласан, задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
164.2.Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
165 дугаар зүйл. Санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах
165.1.Аж ахуйн нэгжийг түүний эзэн буюу эрх баригч шунахайн буюу хувийн бусад сэдэлтээр санаатайгаар төлбөрийн чадваргүй болгосны улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
165.2.Аж ахуйн нэгжийг түүний эзэн буюу эрх баригч шунахайн буюу хувийн бусад сэдэлтээр санаатайгаар зээлийн өр төлөхийг хойшлуулах, түүнийг төлөх нөхцөлийг хөнгөрүүлэх, зээлийн өрийн хүүг багасгах, эсхүл төлөхгүй байхын тулд төлбөрийн чадваргүй болсон гэж харилцагч талд мэдэгдэх, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргах зэргээр зохиомлоор дампууруулсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
166 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх
166.1.Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
166.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
1661 дүгээр зүйл.Мөнгө угаах
1661.1.Хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор энэ хуулийн 166 дугаар зүйлд зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, хувиргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1661.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1661.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 1661 дүгээр зүйлийг 2009 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн хуулиар нэмсэн/
167 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
168 дугаар зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах
168.1.Өөрийн болон гадаад улсын ижил нэр төрлийн бүтээгдэхүүний барааны тэмдгийг хуурамчаар үйлдсэн, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
169 дүгээр зүйл. Хэрэглэгчийг хуурч мэхлэх, төөрөгдүүлэх
169.1.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллагын ажилтан буруу жинлэх буюу хэмжих, үнэ, тарифыг өсгөх, баталгаагүй буюу баталгааны хугацаа дууссан жин, хэмжүүр ашиглах, хэмжих хэрэгслийн заалтыг санаатай өөрчлөх, бараа бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, хэмжээ, хэрэглээний шинж байдлын талаар зориуд худал мэдээлэл өгөх, хуурамч зар сурталчилгаа явуулах зэргээр хэрэглэгчдийг хуурч мэхэлсэн, төөрөгдүүлсний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
169.2.Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавиас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
170 дугаар зүйл. Хууль бусаар шан харамж авах
170.1.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын ажилтан албан үүргийн дагуу ажил гүйцэтгэж үйлчилгээ үзүүлэх үүргээ далимдуулан хясан боогдуулах замаар удаа дараа буюу их хэмжээний шан харамж авсан нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
171 дүгээр зүйл. Гологдол буюу чанар муутай бүтээгдэхүүн худалдах
171.1.Аж ахуйн нэгж, байгууллагын эзэн, эрх баригч, албан тушаалтан заавал мөрдөх улсын стандартад нийцээгүй, чанарын баталгаажуулалт хийлгээгүй, гологдол, чанар муутай, иж бүрдэл дутуу бүтээгдэхүүнийг худалдсанаас бусдын эрүүл мэндэд хохирол учирсан, эсхүл удаа дараа худалдсан, худалдаанд гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
171.2.Энэ хэргийн улмаас бусдад үлэмж буюу их хэмжээний хохирол учирсан бол хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
171.3.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, онц их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
172 дугаар зүйл. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах
172.1.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллага, иргэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдсанаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, эсхүл удаа дараа худалдсан, худалдаанд гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
172.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
173 дугаар зүйл. Согтууруулах ундааг хориглосон зүйлээр бэлтгэх
173.1.Согтууруулах ундааг хүнсний зориулалтын бус зүйлээр их хэмжээтэйгээр бэлтгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
174 дүгээр зүйл. Чанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулах
174.1.Барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн, эрх баригч, түүнчлэн барилгын чанарт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан чанар муутай, дутуу болон батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан буюу ашиглалтад хүлээлгэн өгсний улмаас их хэмжээний хохирол учирсан бол хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
174.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
175 дугаар зүйл. Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх
175.1.Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс, түүнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
175.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
175.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, түүнчлэн онц их хэмжээтэйгээр үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
176 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
176.1.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
176.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
176.3. Энэ хэргийг зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш арван таван жил хүртэл хорих ял шийтгэнэ.


НАЙМДУГААР ХЭСЭГ

НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
177 дугаар зүйл. Зандалчлах
177.1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
177.2.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.
Тайлбар: Зандалчлах гэмт хэрэгт бэлтгэхэд идэвхтэй оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн, эсхүл энэ үйлдлийг таслан зогсооход идэвхтэй оролцсон бөгөөд түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.
178 дугаар зүйл. Зандалчлах тухай санаатай худал мэдээлэх
178.1. Зандалчлах тухай санаатай худал мэдээлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
1781 дүгээр зүйл. Терроризм
1781.1.Хууль бус зэвсэгт бүлэглэл, террорист этгээд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, хүчирхийлэхээр заналхийлсэн, энэхүү үйлдлээрээ гоц халдварт өвчин, гал түймэр болон гамшгийн нөхцөлийг бүрдүүлсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1781.2.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.
/Дээрх 1781 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
1782 дугаар зүйл. Терроризмыг санхүүжүүлэх
1782.1.Террорист байгууллага болон террорист ажиллагаанд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1782 .2.Энэ гэмт хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, эсхүл их хэмжээгээр террорист байгууллага, террорист ажиллагааг санхүүжүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1782 .3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээгээр террорист байгууллага, террорист ажиллагааг санхүүжүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 1782 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
1783 дугаар зүйл. Терроризмыг сурталчлах
1783.1.Терроризмыг сурталчилсан, террорист ажиллагаа явуулах, түүнд оролцохыг нийтэд уриалсан, өдөөн хатгасан, албадсан, энэ чиглэлээр сурталчилгааны материал бэлтгэсэн, тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
1783.2.Терроризмыг сурталчлах гэмт хэргийг давтан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашиглаж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 1783 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
179 дүгээр зүйл. Нийтийн эмх замбараагүй байдал бий болгох
179.1.Түйвээн үймүүлэх, эвдэн бусниулах, галдан шатаах, эд хөрөнгө устгах, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх буюу төрийн төлөөлөгчийг зэвсэглэн эсэргүүцэх замаар нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, өдөөн турхирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
180 дугаар зүйл. Уулгалан довтлох
180.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уулгалан довтлох зорилгоор зохион байгуулалттай, зэвсэг бүхий бүлэг байгуулсан, түүнчлэн энэ бүлэгт элссэн буюу энэ бүлгийн довтолгоонд оролцсон бол арван нэгээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
181 дүгээр зүйл.Танхайрах
181.1. Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
181.2.Энэ хэргийг:
181.2.1. догшин авирлаж;
181.2.2.нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж;
181.2.3. урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд;
181.2.4.давтан;
181.2.5.бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
181.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
182 дугаар зүйл. Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох
182.1.Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэлд элссэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
182.2.Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэх зорилгоор зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулсан, түүнийг удирдсан, үйл ажиллагаанд нь оролцсон бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
182.3.Энэ хуулийн 182.2-д заасан хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж арван таваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
183 дугаар зүйл. Аюулгүй ажиллагааны журам зөрчих
183.1.Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
184 дүгээр зүйл. Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах
184.1.Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
184.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
185 дугаар зүйл. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэх,хадгалах, авч явах, борлуулах, үйлдвэрлэх
185.1.Галт зэвсэг /ангийн буунаас бусад/, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан, авч явсан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
185.2.Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон болон зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар үйлдвэрлэсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
Тайлбар: Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг зохих зөвшөөрөлгүй хадгалж байгаад зохих байгууллагад сайн дураараа авчирч өгсөн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
186 дугаар зүйл. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авах
186.1.Галт зэвсэг /ангийн буунаас бусад/, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх, завших зэргээр хууль бусаар олж авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
186.2.Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон болон зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, түүнчлэн уг зүйлийг албан ажлын хувьд ашиглах буюу хамгаалахаар итгэмжлэгдэн хариуцсан этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс гурван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
187 дугаар зүйл. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хамгаалах үүрэгт ажилдаа хайнга хандах
187.1.Галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж бусдад ашиглах боломж олгосноос хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
187.2.Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд уг үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас хулгайлагдсан буюу устгагдсан, эсхүл энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
188 дугаар зүйл. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх
188.1.Галт зэвсэг, байлдааны галт хэрэгслийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
188.2.Хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
188.3.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
188.4.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
189 дүгээр зүйл. Галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих
189.1.Аж ахуйн нэгж, байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг хүлээсэн этгээд галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөнөөс их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
189.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, онц их хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
190 дүгээр зүйл. Тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах,тээвэрлэх, илгээх журам зөрчих
190.1.Тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх журмыг зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
190.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
191 дүгээр зүйл.Түргэн шатамхай болон идэмхий бодисыг хууль бусаар илгээх
191.1.Түргэн шатамхай болон идэмхий бодисыг шуудан, тээшээр илгээсний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
192 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах
192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
192.2.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
192.3.Энэ хуулийн 192.2-т заасан хэргийг:
192.З.1. онц их хэмжээгээр;
192.З.2.насанд хүрээгүй хүн оролцуулж;
192.З.З.онц аюултай гэмт хэрэгтэн;
192.3.4.давтан;
192.3.5.урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
193 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх журам зөрчих
193.1.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис, тэдгээрийг үйлдвэрлэхэд хэрэглэгддэг бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хадгалах, бүртгэх, худалдах, хуваарилах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, устгах журмыг зөрчсөн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сарын хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
194 дүгээр зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар авах
194.1.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх, завших зэргээр хууль бусаар авсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
194.2.Энэ хэргийг:
194.2.1. их буюу онц их хэмжээгээр;
194.2.2.мэргэжлийн болон албан тушаалын байдлаа ашиглаж;
194.2.3.урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд;
194.2.4.давтан;
194.2.5.бүлэглэж үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
195 дугаар зүйл. Мансууруулах бодис агуулсан ургамлыг тарих, ургуулах, хурааж авах
195.1.Мансууруулах бодис агуулсан ургамлыг тарьсан, ургуулсан, хурааж авсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
196 дугаар зүйл. Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах
196.1.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх байр байгуулсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
196.2.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
197 дугаар зүйл. Хууль бусаар эмчлэх
197.1.Эмчийн мэргэжлийн бус этгээд эмчилгээ эрхэлсний улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
197.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
198 дугаар зүйл. Хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдэрлэх, импортлох, хадгалах, худалдах, түгээх
198.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, хадгалсан, худалдсан, түгээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
198.2.Зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
198.3.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 198 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
199 дүгээр зүйл. Тахал болон гоц халдварт бусад өвчинтэй тэмцэх журам зөрчих
199.1.Ариун цэвэр-эрүүл ахуй, дархлаажуулалтын талаар тогтоосон болон тахалтай тэмцэх журам зөрчсөнөөс, эсхүл дархлаажуулалтаас хүндэтгэх шалтгаангүйгээр зайлсхийснээс тахал болон гоц халдварт бусад өвчин тархсан буюу тархаж болох байсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
200 дугаар зүйл. Хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах
200.1.Мансууруулахаас бусад хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг үйлдвэрлэх, олж авах, хадгалах, олгох, бүртгэх, тээвэрлэх, илгээх талаар тогтоосон журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
200.2.Мансууруулахаас бусад хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
200.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
201 дүгээр зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
201.1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
201.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
202 дугаар зүйл. Агаар бохирдуулах
202.1.Үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас ялгарсан хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисыг цэвэршүүлэлгүй хаясан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
202.2.Агаарыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисоор бохирдуулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
202.3.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 202 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих
203.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
203.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 203 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
204 дүгээр зүйл. Газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчих
204.1. Газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
204.2.Уулын үйлдвэр болон газар доорх байгууламж ашиглалтад оруулах, түүнийг ашиглах явцад, түүнчлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
204.3.Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
205 дугаар зүйл. Байгаль орчныг бохирдуулах
205.1.Аюултай болон бусад хог хаягдлаар байгаль орчныг бохирдуулсны улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
205.2.Аюултай хог хаягдлыг улсын хилээр нэвтрүүлсэн бол хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
206 дугаар зүйл. Химийн гаралтай хорт бодис, үйлдвэрлэлийн хог хаягдал цэвэрлэх, тээвэрлэх, булшлах журам зөрчих
206.1.Үйлдвэрлэлийн хортой хог хаягдал, цацраг идэвхт, биологийн болон химийн бодисыг цэвэрлэх, тээвэрлэх, булшлах талаар тогтоосон журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан буюу учирч болох байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
207 дугаар зүйл. Газрын хөрс, усыг бохирдуулах
207.1.Химийн бодис, бордоог экспортлох, импортлох, улсын хилээр дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, устгах, ашиглах, тээвэрлэх журам зөрчсөн, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлаар газрын хөрс, усыг бохирдуулж хүний эрүүл мэнд, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 207 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
208 дугаар зүйл. Усны тухай хууль тогтоомж зөрчих
208.1.Усны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ан амьтан, шувуу, загас олноор үхсэн болон бусад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
208.2. Энэ хэргийг давтан, эсхүл улсын тусгай хамгаалалттай газар нутагт үйлдсэн, их буюу онц их хэмжээний хохирол учирсан, хүний эрүүл мэнд, амь нас хохирсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
209 дүгээр зүйл. Ургамлын өвчин, хортон амьтантай тэмцэх талаар тогтоосон журам зөрчих
209.1.Ургамлын өвчин, хортон амьтантай тэмцэх талаар тогтоосон журам зөрчсөний улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
210 дугаар зүйл. Байгалийн объектыг санаатай эвдэх, гэмтээх, устгах
210.1.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орсон байгалийн объектыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
211 дүгээр зүйл. Ойн тухай хууль тогтоомж зөрчих
211.1.Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, боловсруулсан, хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулснаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
211.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
212 дугаар зүйл. Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих
212.1.Нэн ховор, ховор, ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
213 дугаар зүйл. Ой, хээрийн түймэр тавих
213.1.Гал болон түргэн шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
213.2. Ой, хээрийн түймэр санаатай тавьсны улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан нь энэ хуулийн 84, 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
213.3.Ойн түймэр санаатай тавьсны улмаас ой, бэлчээрийг устгасан, хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
214 дүгээр зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох
214.1.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
214.2.Энэ хуулийн 214.1-д заасан гэмт хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл уг үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан бол эд хөрөнгийг нь хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
214.3.Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсхүл химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчинд их хэмжээний хохирол бусад хүнд хор уршиг учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн зуун тавиас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 214 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2141 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих
2141.1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2141.2.Химийн хорт болон аюултай бодисыг зориулалт бусаар ашигласан, бусдын эрүүл мэнд, байгаль орчинд хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 2141 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АШИГЛАЛТЫН ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
215 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
215.1.Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
215.2.Энэ хэргийг согтуугаар үйлдсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
215.3.Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
215.4 Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
Тайлбар: Энэ зүйлд заасан “ жолооч “ гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээд, “тээврийн хэрэгсэл” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин, цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнчлэн бусад механикжсан тээврийн хэрэгслийг тус тус ойлгоно.
216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 216 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
217 дугаар зүйл. Төмөр зам, усан болон агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон техник ашиглалтын журам зөрчих
217.1.Төмөр зам, усан болон агаарын тээврийн байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
217.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
217.3.Энэ хэргийн улмаас хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
218 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг чанаргүй засварлах, ашиглалтанд оруулах
218.1.Тээврийн хэрэгслийн холбоо, дохиоллын болон бусад тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, засвар хариуцсан ажилтан тэдгээрийг чанар муутай засварласан буюу ашиглалтанд оруулсны улмаас осол гарч хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
218.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
218.3. Энэ хэргийн улмаас хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
219 дүгээр зүйл.Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг эвдэх, гэмтээх
219.1.Тээврийн хэрэгслийн холбоо, дохиоллын болон бусад тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээсний улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол нэг зуугаас гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
219.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
220 дугаар зүйл. Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах
220.1.Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтан илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан, жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдээр машин жолоодуулсны улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
220.2.Энэ хэргийн улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон, түүнчлэн онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
221 дүгээр зүйл. Согтуурсан буюу мансуурсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах
221.1.Тээврийн байгууллагын ашиглалт хариуцсан ажилтан согтуурсан буюу мансуурсан этгээд гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодуулсны улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
221.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
222 дугаар зүйл. Жолоогоо бусдад шилжүүлэх
222.1.Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, мансуурсан, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
222.2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
223 дугаар зүйл. Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах
223.1.Авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
223.2.Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг этгээд үйлдсэн, түүнчлэн хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюулгүйгээр хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
223.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, эсхүл хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
224 дүгээр зүйл. Олон улсын нислэгийн журам зөрчих
224.1.Олон улсын нислэг үйлдэж байгаа нисэх багийн бүрэлдэхүүн зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад нисэж ирэх буюу Монгол Улсаас нисэж гарах, зөвшөөрөгдсөн агаарын зам, хаалга, буух газрыг хүндэтгэх шалтгаангүйгээр дур мэдэн өөрчлөх зэргээр олон улсын нислэгийн журмыг зөрчсөн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
224.2.Энэ хэргийн улмаас агаарын хөлөг осолдсон, сүйрсэн, их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
225 дугаар зүйл. Агаарын хөлөг авч зугтаах
225.1.Нислэгт буюу газарт байгаа агаарын хөлгийг авч зугтаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
225.2.Энэ хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, эсхүл хөлгийг авч зугтаах зорилгоор эзэлж авсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
225.3.Энэ хэргийг давтан, эсхүл олон хүний амь насанд аюултай арга, зэвсэг хэрэглэж буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ КОМПЬЮТЕРИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
226 дугаар зүйл. Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх
226.1.Компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчилсөн, эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
226.2.Энэ хэргийг шунахайн сэдэлтээр, түүнчлэн урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
227 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах
227.1.Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
227.2.Энэ хэргийг шунахайн сэдэлтээр, түүнчлэн урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
228 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах
228.1.Компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэсэн буюу борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
229 дүгээр зүйл. Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах
229.1. Компьютерийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах, хаах, өөрчлөх болон хуулбарлах зорилгоор компьютерийн программ зохион бүтээх, программд өөрчлөлт оруулах, нянтай программыг тусгайлан зохион бүтээх, түүнийг мэдсээр байж ашигласан, тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
229.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


ЕСДҮГЭЭР ХЭСЭГ

ЗАХИРГААНЫ ЖУРАМ, ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ БОЛОН АЛБАН ТУШААЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

ХОРИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ ЗАХИРГААНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
230 дугаар зүйл. Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх
230.1 . /Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
230.1. Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
230.2.Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан бол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
230.3.Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
231 дүгээр зүйл. Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг доромжлох
231.1. Төрийн албан хаагч болон хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан олны өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас нэг зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
Тайлбар: Энэ хуулийн 230, 231 дүгээр зүйлд заасан Төрийн албан хаагч гэдэгт шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч нарыг хамруулан ойлгоно.
/Энэ тайлбарт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
232 дугаар зүйл. Олон нийтийн сонгуульт үүргээ биелүүлж байгаа иргэнийг заналхийлэх буюу түүнд хүч хэрэглэх
232.1.Албаны болон олон нийтийн үйл ажиллагааг нь таслан зогсоох буюу түүний шинж чанарыг өөрчлөх зорилгоор олон нийтийн сонгуультан, түүнчлэн гэмт хэрэг болон эрх зүйн бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсооход оролцож байгаа иргэнийг алахаар болон бие махбодид нь гэмтэл учруулахаар заналхийлсэн, хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
232.2.Энэ хэргийн улмаас олон нийтийн сонгуультан болон иргэний журамт үүргээ биелүүлж байгаа иргэний бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
233 дугаар зүйл. Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах
233.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
233.2.Хуурамч баримт бичиг ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан, эсхүл энэ хэргийг байнга үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
234 дүгээр зүйл. Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух
234.1.Өс хонзонгийн болон хувийн бусад сэдэлтээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад чухал баримт бичгийг хулгайлсан, устгасан, хуурамчаар үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
234.2.Шунахайн болон хувийн бусад сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
234.3.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
235 дугаар зүйл. Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчих
235.1. Төрийн архивын сан хөмрөгт орсон архивын баримт бичгийг хууль бусаар худалдсан, шилжүүлсэн, дамжуулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
236 дугаар зүйл.Дураараа аашлах
236.1.Дураараа аашлах, өөрөөр хэлбэл өөртөө үнэхээр байгаа буюу байна гэж үзсэн, эсхүл бусадтай маргаж байхдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураараа хэрэгжүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
237 дугаар зүйл.Цэргийн татлагаас зайлсхийх
237.1.Бие эрхтэндээ гэмтэл учруулах, оргон зайлах, худал өвчлөх, хуурамч баримт бичиг үйлдэх, залилан мэхлэх зэргээр цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн бол хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
237.2.Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд дайчилгаагаар татагдахаас зайлсхийсэн бол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
237.3.Энэ хуулийн 237.2-т заасан хэргийг дайны буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
238 дугаар зүйл. Дайны буюу дайн бүхий байдал зарласан үед албан журмын үүргээ биелүүлэхээс зайлсхийх
238.1.Дайны буюу дайн бүхий байдал зарласан үед хөдөлмөрийн дайчилгаа болон албан журмын бусад үүрэг биелүүлэхээс зайлсхийсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
239 дүгээр зүйл . /Энэ зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
240 дүгээр зүйл. Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчих журам зөрчих
240.1.Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсад байх эрхийн баримт бичиггүй буюу хүчингүй баримт бичгээр оршин суусан, бүртгүүлэх, хаягийн бүртгэл хийлгэх, шилжин суурьших, оршин суух газраа сонгох талаар тогтоосон журам зөрчсөн, эсхүл оршин суух, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
241 дүгээр зүйл. Улаан загалмайн тэмдэг, нэрийг хууль бусаар ашиглах
241.1.Улаан загалмайн тэмдэг, нэрийг хууль бусаар ашигласнаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
242 дугаар зүйл. Холбооны шугам хамгаалах журам зөрчих
242.1.Холбооны шугам хамгаалах журмыг санаатай зөрчсөний улмаас харилцаа холбооны байгууллагын хэвийн үйл ажиллагаа тасалдаж, бусдад их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
243 дугаар зүйл. Мөрийтэй тоглох
243.1.Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
243.2.Энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
244 дүгээр зүйл. Битүүмжилсэн эд зүйлийг дур мэдэн зарцуулах
244.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас битүүмжилсэн эд хөрөнгө, мөнгө, үнэт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
245 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах
245.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
245.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
246 дугаар зүйл. Гэмт хэргийг үл мэдээлэх
246.1.Энэ хуулийн тусгай ангийн 87.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар төрийн нууц задруулах/, 91/Хүнийг санаатай алах/, 96/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 108/Хүн хулгайлах/, 112/Хүнийг барьцаалах/, 126.2; 126.3/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх/, 145.2; 145.3; 145.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146.2; 146.3; 146.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг булаах /, 148.2; 148.3; 148.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх/, 150.2; 150.3/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх /, 147/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 176/Мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах/, 177/Зандалчлах/, 1781 /Терроризм/, 225/Агаарын хөлөг авч зугатаах/, 268.2; 269.2; 270.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах, өгөх, зуучлах / -т заасан гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
246.2.Энэ хуулийн тусгай ангийн 79/Эх орноосоо урвах/, 80/Тагнуул хийх/, 81/Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах/, 82/Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах/, 84/Хорлон сүйтгэх/, 85/Хорлон саатуулах/ дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
247 дугаар зүйл. Гэмт хэргийг нуун далдлах
247.1.Энэ хуулийн тусгай ангийн 91/Хүнийг санаатай алах/, 96/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 108/Хүн хулгайлах/, 112/Хүнийг барьцаалах/, 126.2; 126.3/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх/, 145.2; 145.3; 145.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146.2; 146.3; 146.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг булаах/, 148.2; 148.3; 148.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх/, 150.2; 150.3/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/, 147/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 176/Мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах/, 177/Зандалчлах/, 1781 /Терроризм/, 225/Агаарын хөлөг авч зугатаах/, 261.2 /Хорих ял эдлэхээс зайлсхийх/, 268.2; 269.2; 270.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах, өгөх, зуучлах/-т заасан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан бол гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
247.2. Энэ хуулийн тусгай ангийн 79/Эх орноосоо урвах/, 80/Тагнуул хийх/, 81/Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах/, 82/Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах/, 84/Хорлон сүйтгэх/, 85/Хорлон саатуулах/, 188/Хар тамхи, мансууруулах болон хордуулах бодис, галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх/ дугаар зүйлд заасан гэмт хэргийг урьдаас амлалгүйгээр нуун далдалсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
248 дугаар зүйл. Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх
248.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан, ял шийтгэсэн бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
248.2. Илт гэм буруугүй хүнийг хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулсан, сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан, ял шийтгэсэн эсхүл энэ хэргийн улмаас хохирогчид их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
249 дүгээр зүйл. Хүнийг хууль бусаар баривчлах
249.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт хууль бусаар хүнийг баривчилсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
250 дугаар зүйл. Шүүхээс хууль бус шийдвэр гаргах
250.1.Шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт хууль бус шийдвэр гаргасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
250.2.Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
251.2.Энэ хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
251.3. Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
252 дугаар зүйл. Зориуд худал мэдээлэх
252.1.Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
252. 2.Энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж худал мэдээлсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
253 дугаар зүйл. Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх
253.1.Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, түүнчлэн шүүгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
253.2.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч болон хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
253.3.Энэ хуулийн 253.2-т заасан албан тушаалтан хүнд, онц хүнд гэмт хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
254 дүгээр зүйл. Худал мэдүүлэг өгөх
254.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
254.2.Энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу нотлох баримт хуурамчаар бүрдүүлж, хуурамч мэдүүлэг өгсөн, түүнчлэн энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
255 дугаар зүйл. Гэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх
255.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхэд гэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн, түүнчлэн гэрч, хохирогчийг дуудагдан ирэхэд буюу үнэн зөв мэдүүлэг өгөхөд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
256 дугаар зүйл. Гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх
256.1.Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуугаас гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
256.2.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
257 дугаар зүйл. Эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулах /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
257.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
258 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх
258.1.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
258.2.Шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ санаатай буруу гаргасан, эсхүл эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос дээш дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
258.3.Энэ хэргийг гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Энэ зүйлд заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан, ял шийтгэгдсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
259 дүгээр зүйл. Шүүгч, иргэдийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэх
259.1.Хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай холбогдуулж шүүгч, иргэдийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
260 дугаар зүйл. Дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх, нуух
260.1.Хуулийн байгууллагаас дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд санаатай үрэгдүүлсэн, нуусан, бусдад шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
261 дүгээр зүйл. Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
261.1.Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргосон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
261.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн, эсхүл харуул манаанд зэвсэг, хүч хэрэглэж буюу хорих ангийн барилга байгууламж, хамгаалалтын тоног төхөөрөмжийг эвдэж оргосон бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
262 дугаар зүйл. Хорих ял эдлэхээс зайлсхийх
262.1.Түр чөлөөгөөр явсан ялтан тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хорих ангидаа буцаж ирэлгүй ял эдлэхээс зайлсхийсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
263.1.Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна.
/Энэ тайлбарыг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
264 дүгээр зүйл. Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
264.1.Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
264.2.Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
265 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах
265.1.Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
265.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан гэдэгт төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна.
266 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
266.1.Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
266.2. Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл түүний улмаас их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
267 дугаар зүйл. Албан тушаалтны нэр барих
267.1.Албан тушаалтан бус этгээд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтны нэр барьж үйл ажиллагаа явуулсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй бөгөөд энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний ашиг олсон, эсхүл бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс гурван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ зүйлийг 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
268 дугаар зүйл. Хээл хахууль авах
268.1.Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
2681 дүгээр зүйл. Мөнгө угаах
2681.1.Зэвсэг, хар тамхи, хүн худалдаалах, эсхүл хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэж олсон орлого, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, терроризмыг санхүүжүүлэх зорилготой илт хууль бус эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь халхавчлах буюу нуун далдлах, эсхүл уг эд хөрөнгийг хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2681.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2681.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 2681 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Дээрх 2681 дүгээр зүйлийг 2009 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх
269.1.Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269.2.Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: /Энэ тайлбарыг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
270 дугаар зүйл. Хээл хахууль зуучлах
270.1.Хээл хахууль өгч авахад зуучилсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
270.2.Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Хээл хахууль зуучилсан этгээд энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
271 дүгээр зүйл. Албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх
271.1.Албан тушаалтан баримт бичигт зориуд худал мэдээ оруулсан, худал бичсэн, засвар оруулсан буюу он, сар, өдрийг өөрчилсөн, түүнчлэн баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн буюу үйлдэж олгосон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
272 дугаар зүйл. Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах
272.1.Албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
272.2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ зүйлийг 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
273 дугаар зүйл. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
273.1.Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг:
273.1.1.зориулалтын бусаар зарцуулсан;
273.1.2.зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан;
273.1.3.нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү хэмжээгээр бараа бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөний эргэлтийг саатуулсан;
273.1.4.зохиомол хомсдол бий болгох замаар бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн;
273.1.5. төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсан;
273.1.6.улсын төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсанаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
273.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


АРАВДУГААР ХЭСЭГ

ЦЭРГИЙН АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ /Энэ хэсгийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ ЦЭРГИЙН АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
274 дүгээр зүйл. Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн ойлголт /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
274.1. Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
274.2.Цэргийн албан хаагч гэдэгт зэвсэгт хүчин, бусад цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн хамаарна.
274.3./Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
274.4.Энэ хуулийн 274 дүгээр зүйлд дурдаагүй этгээд цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт хамтран оролцсон бол энэ хуулийн 35 дугаар зүйлийг журамлан энэ хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
274.5.Дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед цэргийн алба хаах талаар тогтоосон журам зөрчсөн гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг тухайн үед батлагдсан Монгол Улсын хуулиар тогтооно.
275 дугаар зүйл.Захирагчийн тушаал биелүүлэхгүй байх
275.1.Цэргийн дүрмийн дагуу өгсөн захирагчийн тушаалыг захирагдагч биелүүлээгүйн улмаас цэргийн албаны ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
275.2.Энэ хэргийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
275.3.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
276 дугаар зүйл. Захирагчийг заналхийлэх, эсэргүүцэх, хүч хэрэглэх
276.1.Цэргийн албаны үйл ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулсантай нь холбогдуулан захирагчаа зодсон, хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, албан үүргийг нь зөрчүүлэхээр албадсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
276.2.Энэ хэргийг зэвсэг хэрэглэж буюу бүлэглэн үйлдсэн, захирагчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан бол хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
276.3.Энэ хэргийн улмаас захирагчийн бие махбодид хүнд гэмтэл, их буюу онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
277 дугаар зүйл. Захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх
277.1.Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн, бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
277.2.Энэ хэргийн улмаас захирагдагчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан, эсхүл хэд хэдэн захирагдагчийг зодсон буюу хэрцгий догшин авирлаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
277.3.Энэ хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, эсхүл захирагдагчийн бие махбодид хүнд гэмтэл, түүнчлэн их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
278 дугаар зүйл. Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих
278.1.Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцан зодолдох буюу бусад байдлаар хүч хэрэглэн хэн нэгэндээ хөнгөн гэмтэл учруулсан бол нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
278.2.Энэ хэргийг хоёр буюу түүнээс дээш цэргийн албан хаагчийн эсрэг үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
278.3.Энэ хэргийг бүлэглэж буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн, эсхүл хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
279 дүгээр зүйл. Цэргийн албанаас оргон зайлах
279.1.Цэргийн хугацаат болон гэрээт албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, салбар, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан буюу эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
279.2.Офицер, ахлагч оргон зайлсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
279.3.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
280 дугаар зүйл. Биедээ гэмтэл учруулах буюу өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх
280.1.Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч өөрийн биед гэмтэл учруулах, худал өвчлөх, хуурамч баримт бичиг үйлдэж ашиглах зэргээр хууран мэхэлж цэргийн албанаас зайлсхийсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
280.2.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
281 дүгээр зүйл. Цэргийн эд хөрөнгийг болон байлдааны галт хэрэгслийг зарах, үрэгдүүлэх, завших
281.1.Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч өөрт нь хэрэглүүлэхээр тавьж олгосон цэргийн хувцас, хэрэгсэл, эд зүйлийг бусдад худалдах, арилжих, бэлэглэх, барьцаанд өгөх зэргээр завшсан, эсхүл тэдгээрийг арчилж хамгаалах, хэрэглэх үүргээ биелүүлээгүйгээс үлэмж хэмжээтэйгээр гэмтээсэн, устгасан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
281.2.Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг завшсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, эсхүл цэргийн техник, тоног төхөөрөмж, тээврийн болон бусад зөөвөрлөх хэрэгсэл буюу цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс уг эд хөрөнгө их хэмжээтэйгээр устсан, гэмтсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
281.3.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
282 дугаар зүйл. Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх
282.1.Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тээврийн болон зөөвөрлөх хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж болон бусад эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсний улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан нь хорлон сүйтгэх гэмт хэргийн шинжгүй бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
282.2.Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
282.3.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
283 дугаар зүйл. Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчих
283.1.Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйл, цацраг идэвхт бодистой харьцах журам зөрчсөнөөс хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
283.2.Энэ хэргийн улмаас хоёр буюу түүнээс дээш хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
284 дүгээр зүйл. Байлдааны машин жолоодох болон ашиглалтын журам зөрчих
284.1.Байлдааны тусгай зориулалтын болон цэргийн тээврийн машин жолоодох, ашиглах журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
284.2.Энэ хэргийг согтуугаар үйлдсэн,энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, эсхүл хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
284.3.Энэ хэргийн улмаас хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
285 дугаар зүйл. Байлдааны болон сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх журам зөрчих
285.1.Байлдааны болон сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх талаар тогтоосон журам зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учрах бодит нөхцөл бүрдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
285.2.Энэ хэргийн улмаас онгоц сүйрсэн, хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
286 дугаар зүйл. Байлдааны жижүүр хийх журам зөрчих
286.1.Гадаад улсын цэргийн халдлагыг цаг тухайд нь илрүүлэх үүрэг бүхий байлдааны жижүүр хийх журмыг зөрчсөн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
286.2.Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
286.3.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол зургаагаас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
287 дугаар зүйл. Дотоод албаны журам зөрчих
287.1.Цэргийн анги, нэгтгэлийн хоногийн манааны /харуулаас гадна/ үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч дотоод албаны журам зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учирсан бол гурваас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
287.2.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
288 дугаар зүйл. Харуулын албаны журам зөрчих
288.1.Харуулын албаны журам, түүний дагуу гарсан захирагчийн тушаал, захирамжийг зөрчсөний улмаас их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
288.2.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
289 дүгээр зүйл. Хилийн алба хаах журам зөрчих
289.1.Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөнөөс үлэмж хохирол учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
289.2.Энэ хэргийг хилийн цэргийн офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч үйлдсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
289.3.Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
290 дүгээр зүйл. Цэргийн анги, нэгтгэлийг дайсанд буулгаж өгөх, орхих
290.1.Захирагч цэргийн анги, нэгтгэлийг санаатайгаар дайсанд буулгаж өгсөн, дайны талбарт буюу байлдааны байдалд анги, нэгтгэлийг удирдлагагүй орхисон, байлдааны байдал шаардаагүй байхад бэхлэлт, байлдааны техник, бусад хэрэгслийг дайсны мэдэлд орхиж явсан бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
291 дүгээр зүйл. Байлдааны талбарыг дур мэдэн орхих, дайсантай зэвсэг барьж байлдахаас зайлсхийх
291.1.Цэргийн албан хаагч дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед байлдааны талбарыг айсан буюу шантарсны улмаас дур мэдэн орхиж явсан, даргын тушаалгүйгээр ухарсан, дайсантай зэвсэг барьж байлдахаас зайлсхийсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
292 дугаар зүйл. Сайн дураараа дайсанд бууж өгч олзлогдох
292.1. Цэргийн албан хаагч айсан буюу шантарсны улмаас дайсанд сайн дураар бууж өгсөн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
292.2.Энэ хэргийг дээд тушаалын буюу ахлах офицер үйлдсэн бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
293 дугаар зүйл. Байлдааны талбарт тонуул хийх
293.1.Байлдааны талбарт алагдсан, шархадсан хүмүүсийн эд зүйлийг тоносон бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
294 дүгээр зүйл. Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх
294.1.Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулсан, хэтрүүлсэн, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс үлэмж хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш зургаан сарын хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
294.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
294.3.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
295 дугаар зүйл. Албандаа хайнга хандах
295.1. Захирагч албандаа хайнга хандсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
295.2.Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
295.3.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
296 дугаар зүйл. Байлдааны талбарт Улаан загалмайн тэмдгийг хууль бусаар зүүх, урвуулан ашиглах
296.1.Зохих эрхгүй этгээд байлдааны талбарт Улаан загалмайн байгууллагын далбаа, тэмдэг, нүүлгэн зайлуулах эмнэлгийн тээврийн хэрэгслийн будгийн өнгийг ашигласан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


АРВАН НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭНХ ТАЙВНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

ГУЧДУГААР БҮЛЭГ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭНХТАЙВНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
297 дугаар зүйл. Зэвсэгт мөргөлдөөн гаргах
297.1.Улс хоорондын буюу бүс нутгийг хамарсан зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
298 дугаар зүйл. Дайныг сурталчлах, уриалах
298.1.Олон нийтийн дунд дайн явуулахыг сурталчилсан, дайнд уриалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
298.2.Энэ хэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах замаар буюу төрийн албан хаагч үйлдсэн бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
299 дүгээр зүйл. Хориглосон арга хэрэгслээр дайн хийх
299.1.Олзлогдогсод, энгийн хүн амтай харгис хэрцгий харьцсан, хүн амыг оршин суугаа нутгаас нь албадан зайлуулсан, эзлэгдсэн нутагт түүх соёлын үнэт зүйлийг тонон дээрэмдсэн, зэвсэгт мөргөлдөөний үеэр Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон арга хэрэгсэл хэрэглэсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
299.2 Монгол улсын олон улсын гэрээгээр хориглосон хүн амыг үй олноор нь хөнөөх, устгах зэвсэг хэрэгсэл хэрэглэсэн бол арван таваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
300 дугаар зүйл. Үй олноор хөнөөх зэвсэг бүтээх, олж авах, тараах
300.1. Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон хими, биологийн болон үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсэг олж авсан, бүтээсэн, тараасан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
301 дүгээр зүйл. Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүст халдан довтлох
301.1.Дайн өдөөх, улс хоорондын харилцааг хурцатгах зорилгоор олон улсын хамгаалалтад байдаг гадаад улсын төлөөлөгч, олон улсын байгууллагын ажилтан, түүнчлэн тэдний албан өрөө, орон байр, тээврийн хэрэгсэлд халдан довтолсон бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
301.2.Энэ хэргийг үйлдэхдээ олон улсын хамгаалалтад байдаг хүмүүсийг алсан, барьцаалсан, эд хөрөнгийг нь их хэмжээгээр гэмтээсэн, устгасан бол арван таваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Энэ зүйлд дурдсан олон улсын хамгаалалтад байдаг хүмүүс гэдэгт гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, дипломат элч, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирсэн гадаад улсын төрийн тэргүүн, түүний гэр бүл буюу Монгол Улсад өөрийн улсын төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд хамаарна. Дээр дурдсан хүмүүсийн орон байр, албан өрөө, тээврийн хэрэгсэл олон улсын хамгаалалтад байна.
/Энэ тайлбарт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
302 дугаар зүйл.Төрлөөр устгах
302.1.Үндэс, угсаа, арьсны өнгө болон хүн ам, шашны тодорхой бүлгийг устгах зорилгоор хүнийг алсан, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, төрөлтийг хүчээр зогсоосон, хүүхдийг нь бусад бүлэгт шилжүүлсэн, албадан зайлуулсан, эсхүл амьдралын өөр нөхцөл бий болгох замаар тэднийг бүхэлд нь буюу хэсэгчлэн устаж үгүй болоход хүргэсэн, хүчээр сураггүй алга болгосон бол хориос хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
303 дугаар зүйл. Хөлсний цэрэг ашиглах
303.1.Зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл ажиллагаанд гадаад улсын хөлсний цэрэг ашигласан буюу түүнийг сургаж бэлтгэсэн, санхүүжүүлсэн, бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
303.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, эсхүл насанд хүрээгүй хүнийг татан оролцуулсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
303.3.Хөлсний цэрэг зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл ажиллагаанд оролцсон бол арван таваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
304 дүгээр зүйл. Байгалийн тэнцэл алдагдуулах
304.1.Амьтны аймаг, ургамлын төрөл зүйлийг бөөнөөр нь гэмтээсэн, устгасан, агаар мандал, усны нөөцийг хордуулсан буюу бусад хэлбэрээр байгалийн тэнцлийг алдагдуулж байгалийн гамшигт хүргэсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


АРВАН ХОЁРДУГААР ХЭСЭГ

БУСАД ЗҮЙЛ

ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
305 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа
305.1. Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР


/Энэ хуулинд 2004 оны 05 дугаар сарын 14-ний, 2007 оны 12 дугаар сарын 26-ны, 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./
867 удаа үзсэн | 2010-02-27
Нэр:
И-мэйл:
Та өөрийн сэтгэгдэлтэй холбоотой бидэнд тавих санал хүсэлт байвал и-мэйлээ оруулна уу. Бид уг и-мэйлээр таньтай холбогдох болно.
Жич: Сэтгэгдлийн жагсаалт дээр и-мэйл гарахгүй.
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл: *
Найзын и-мэйл: *
http://www.1927.mn/news/law/100227100038
  Зочдын сэтгэгдэл (Нийт: 0) Та дээрх мэдээ мэдээлэлтэй холбоотой сэтгэгдлээ ЭНД дарж үлдээнэ үү. 
Та эндээс хууль эрх зүй, гэрээний талаар шинэ мэдээлэл авах болно.
1. 
2. 
3. 
4. 
5. 
6. 
7. 
8. 
9. 
10. 
11. 
12. 
13. 
14. 
15. 
16. 
17. 
18. 
19. 
20. 
21. 
22. 
23. 
24. 
25. 
26. 
27. 
28. 
29. 
30. 
©2005-2014. 1927.mn - Монголд бизнес эндээс эхэлдэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК. Вэб сайтыг хөгжүүлэгч 1927.mn-ийн хамт олон.
Free counter and web stats