|
Харуулах тоо:
|

“МОНГОЛЫН СЭТГЭЛЗҮЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БУЮУ
МОНГОЛЫН СЭТГЭЛЗҮЙН АНХНЫ ОЮУНЫ БҮТЭЭЛ”
СЭДЭВТ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛЫН ҮЕЭЭР ЯРИГДСАН АСУУДАЛ |
|
|
|

Naadam is a historical day, commemorating Mongolia's national revolution on July 11, 1921 when Mongolia's finally achieved their freedom. Thus, there's reason to celebrate this event too on Naadam.
Scholars and historians suggest that this public holiday traces back as far as 1BC, when the Xiongnu Empire was first established. The scattered Xiongnu tribes organized men's games to test the courage and strength of their warriors. |
|
|
|

Дэлхий дээр 7 төрөл хулан бий гэж үздэг. Персээр Онагра, хятадаар Кианг, латинаар Экүз, Хэмионус ч гэж нэрлэгдэх бөгөөд адууны өвөгт багтах нэгэн төрлийн битүү туурайтан юм. Хулан адууны овогт хамаарах ч гэлээ гадаад төрх нь илжигтэй төстэй учраас зарим оронд зэрлэг илжиг гэж нэрлэдэг. Хулан ойролцоогоор 130 сантиметр өндөр, 250 килограмм жинтэй байдаг. Энэ үзүүлэлт нь хуланг илжигнээс ялгаж өгнө. Хулангийн туурай илжигнийхээс хамаагүй том, харин чих нь богинохон байдаг. Хулан Монголоос гадна Иран, Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Түвд, Турк Арабын хойгт амьдардаг. “хулан” гэдэг нь түрэг гаралтай үг бөгөөд Монголд байдаг хуланг “говийн хулан” гэсэн ангилалд багтаадаг. Хулан сүрэглэн амьдрах бөгөөд нэг азарга сүрэгт 5-11 хулан багтана. Цагт 60-70 километр хурдлах чадвартай боловч дунджаар 40-50 километр цаг давхина. Хуланг олж үзье гэвэл булаг шанд худаг усны дэргэд 2-3 хоног сахиж байж үзэх боломжтой. Хулан усны эх үүсвэрээс холдолгүй 10-15 километрийн тойрогт бэлчдэг бөгөөд усгүйгээр ... |
|
|
|

Хүдэр нь бугын овог, салаа туурайтны багт хамаарна. 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Хүрэн бор зүстэй, хондлой, зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Шанаандаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу толботой бөгөөд бусад ямар ч амьтанд байхгүй содон зүс юм. Урт нь 1 метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос 7-10 сантиметр урт хоёр соёо цухуйсан байдаг. Хүдэр бүллэн амьдардаг бөгөөд өөр өөрсдийн эзэмшил газар нутагтай. Энгийн 40 гаруй зүйлийн ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэрэгт дуртай. Жилд нэг, заримдаа хоёр жилд нэг удаа төллөдөг. Сүүлийн үед нилээд ховордож байгаа амьтан бөгөөд агнахыг хуулиар хориглосон. Ховордсон шалтгаан нь түүнд байх заар хэмээх биологийн бодис юм. Хүдрийг нойрсуулж байж заарыг нь авах ёстой боловч хулгайн анчид шууд алж байж авдгаас шалтгаалан нэн ховордож байгаа. Биологийн үүрэг бүхий үйл ажиллагааны үед түүний булчирхайнаас нийлмэл бодис ялгардаг. Түүнийг заар гэх бөгөөд энэхүү заарныхаа ... |
|
|
|

Туурайтны баг болох тугалмайтны овогт багтана. Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороос Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар дамжин Дорнод Монголын тал хүртэл тархсан. Хялгана, баглуур элбэг ургасан уулсын бэл, загт бударгана, дов сондуул бүхий бут сөөгтэй элсэрхэг говь, хотос хоолой зэрэг орчинд байршдаг. Эрийг манхим, эмийг сартагчин, төлийг янзага гэнэ. 17-25 сантиметр, хар хүрэн өнгийн урт хялгасан сүүлтэй, цавь орчимдоо цагаан бөгөөд цагаан зээртэй хамт идээшилж байхад ялгаж харахад бэрх байдаг. Сартагчин 5 дугаар сарын эхээр ихэвчлэн ганц янзага төрүүлнэ. Хар сүүлт зээр зөөлөн махтай учраас хулгайгаар их агнагдан цөөрсөн. Хаа нэг хоёр, гурваараа л харагдана. Түүнээс илүү олноор харагдах нь маш ховор. 1965 оноос Хар сүүлт зээрийг агнахыг хориглосон. |
|
|
|

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, ойт хээрийн бүсэд тархан амьдардаг. Хандгай нь Монгол орны Хэнтий, Хангай, Хөвсгөл, Их Хянганы салбар уулс, Халх, Нөмрөгийн гол орчмоор тархсан, бугын язгуур дотроо хамгийн томд тооцогддог, Монгол улсын улаан номд бүртгэгдсэн, агнахыг хориглосон дархан цаазтай ховор амьтан юм. Хандгай том цээжтэй, бөгтөрдүү өндөр сэрвээтэй, урт хөлтэй, бахим бүдүүн богино хүзүүтэй, том толгойтой, жижиг нүдтэй, монхор том хамартай, дээд уруул нь махлаг том байдаг. Хүзүүний доод хэсэгт 25-40 сантиметр арьслаг зөөлөн ургац буюу молцогтой. Биеийн зүс нь боровтор хар, хамар дээгүүрээ цайвар бор өнгөтэй, бугын төрөлд хамаарах боловч борвиндоо цагаан үс буюу тана үгүй. Хавар гуужиж эхлэх бөгөөд зуны турш үргэлжилнэ. Нас бие гүйцсэн эр хандгайн биеийн урт 3 метр орчим, сэрвээний өндөр 2.3-2.5 метр, чихний урт 26 сантиметр, биеийн жин 360-600 килограмм, эврийн дэлгэмэл урт 150-180 сантиметр ба 20-30 килограмм хүнд ажээ. Хандгай эврээ жил бүр 11-12 дугаар сард гээж, 3 дугаар сараас ... |
|
|
|

Биеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн зүс ерөнхийдөө сааралдуу хүрэн. Мөн чанартаа саарал өнгийн ноолуур сор үсний дундуур нэвт харагдах учир сааралдуу суурьтай хүрэн зүс зонхилно. Өехий цагаан, хаяа шаргалдуу туяатай байх бөгөөд төгсгөлдөө салаалж өмнөд мөчиндөө хүртэл үргэлжилнэ. Сүүл болон хөл биеийн өнгөнөөс илүү бараан. Чихний дэлбэ харьцангуй том. Биеийн урт 24-54 см, сүүл нь 25-35 см, жин 1,1-2,3 кг.
Амьдралын онцлог: Ихэвчлэн шөнийн идэвхтэй. Хааяа өдрийн цагаар ч гөрөөлнө. Жижиг мэрэгчдээр голлон хооллох боловч шувуу, шавьж, чийгийн улаан, жимс, жимсгэнэ иднэ. Хаданд авирахдаа сайн. Орхигдсон нүх, хадны хонгил завсарт орогноно. Суурин газар ч амьдарна. Ороо нь зун орно. Хээл тээх хугацаа 236-274 хоног. Хавар 4-р сарын сүүлчээр ихэвчлэн 3-4, хааяа 8 хүртэл зулзага \хойв\ гаргана. Байгальд 12-14 насална.
Амьдрах орчин: Ойтой холбоо багатай, харин ойт хээрийн бүсийн уулын задгай энгэр, уулын хээр, говийн бүсийн хад чулуутай нүцгэн уулсаар амьдарна. |
|
|
|

Усны булга нь Хойд Америкаас гаралтай, тэнд маш өргөн тархсан үнэт үслэг ангийн амьтан юм. Суусарын овгийн өмхий хүрэн, үен, солонгын төрөлд багтаж усны булга нэртэйгээр амьтны аймгийн нэр томъёонд орсон байдаг. Орхон Сэлэнгийн сав, Эг, Үүр, Эрэн, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Зэлтэр, Шишгэд, Тэсийн голын сав дагуу өргөн тархсан махчин амьтны нэг юм. Биеийн төрх байдал, хэлбэр дүрсээрээ булга, суусар, өмхий хүрэнтэй ойролцоо нарийхан урт гуалиг биетэй, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, ондатр, минж, халиуны адил хагас усны амьдралтай, усанд сэлэхдээ сайн, цэнгэг устай гол мөрөн бараадан амьдарна. Үндсэн хоол тэжээл нь загас, мэлхий, оготно, хулгана, шувуу, өндөг, усны төрөл бүрийн хорхой шавьж, хавч, зөөлөн биетэн зэрэг бөгөөд заримдаа ондатрыг хүртэл барьж идсэн тохиолдол гарч байжээ. Эрэгчин булганы биеийн урт 38-58 сантиметр, биеийн жин нь 1.5-4 килограмм бол эмэгчнийх 33-49 сантиметр урт, 0.8-2.2 килограмм жинтэй байдаг. Усны булгыг үнэг, шилүүс, зэрлэгшсэн нохой, баавгай, халиу, зарим нэг махчин ... |
|
|
|

Дэлхийд 14 зүйл тарвага байдгийн 8 зүйл нь Евроазид, 6 зүйл нь Америкт тархан амьдардаг. Харин Монгол оронд Алтай, Монгол гэсэн хоёр зүйл тарвага бий. Алтайн тарвага биеэр арай том, үс ноолуур нь өтгөн, сахлаг гоёмсог, дуу нь монгол тарваганаас нарийн шингэн байдаг. Нас бие гүйцсэн тарваганы жин 9.8 килограмм, биеийн урт нь 63 сантиметр. 90-160 миллиметр урт сүүлтэй. Шанаа, хоншоор, эрүү, нүдний орчим байх 3-6 сантиметр урт үснүүд нь харанхуй нүхэнд орж гарах, байрлахад мэдрүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Хойд хөл нь таван хуруутай бол урд хөл нь дөрвөн хуруутай байдаг онцлогтой. Хойд хөл нь урд хөлнөөс арай урт, бахим бүдүүн, мохоо хүчирхэг байдаг. Эрийг бурхи, эмийг тарч, төллөсөн тарчийг нагай, тухайн жилийн төлийг мөндөл, дөнгөж гарсныг эргүү цагаан, нэг өвөл өнгөрснийг хотил, хоёр өвөл өнгөрснийг шар хацарт хэмээн нэрлэдэг. Шар хацарт гэгдэх наснаас эхлэн тарч хээл авч 30-35 хоног тээж, 4-5 дугаар сард 5-12 мөндөл гаргадаг. Тарвага 10 нас хүртэл төллөх чадвартай бөгөөд тарвага 15-16 жил насалдаг. ... |
|
|
|

Биеийн галбир хэмжээ зүс: Суусрын овгийн доторхи ер бусын төлөөлөгч. Биеийн ерөнхий галбир жижиг баавгайтай төстэй. Бие бахим мөч богино, хүчирхэг, тавхай том, сүүл богинотой. Урт сахлаг, бүдүүн ширхэгтэй үсэн бүрхүүлтэй. Зүс нь ерөнхийдөө бараан хүрэн, нүд чихний хооронд цайвар толботой, шанааны хажуугаас эхэлж дал, эх биеийн хажуугаар хонго хүртлээ үргэлжилсэн цайвар, шаргалдуу судалтай. Нуруун дээрээ энэхүү цайвар судлаар хүрээлэгдсэн бараан “тохомтой” Биеийн урт 134-152 мм.
Амьдралын онцлог: Ганцаараа их хэмжээний газар тэнүүчлэн амьдарна. Элдэв идэшт махчин. Ан ав хийхдээ сүргийг олон хоног уйгагүй даган мөшгин ядарч доройтсон амьтанг барина. Зун намрын улиралд жижиг мэрэгч, газарт үүрлэсэн шувууны өндөг, авгалдай жимсээр хооллоно. Өвөл үхсэн амьтны хүүр, сэг, хавх занганд орсон амьтны идэш тэжээлийг булаах, анчны отгоос хоол хүнсний зүйл хулгайлах тохиолдол ч бий. Ороо 4-8 сард орж дараа жилийн 3-4 сард хадны завсар, хонгил, цасан доор зассан үүрэндээ ихэвчлэн 2-3 гөлөг гаргана. ... |
|
|
|

Шөнийн амьдралтай, томхон биетэй, хагас усны мэрэгч юм. Дэлхий дээр Хойд Америкийн минж, Евроазийн минж гэсэн 2 төрөл байдаг. Монголын Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар Булган голын өтгөн бургас, харгана шугуй бүхий газар усны эрэг дагуу нүхэнд амьдардаг. Биеийн урт 74-130 сантиметр, сүүл нь 22-30 сантиметр, 30 килограмм жинтэй. Минж нь том хүчирхэг үүдэн шүдээрээ мод, ургамлыг мэрж тасдан хоол хүнс болон далан, үүр барих материал бэлддэг. 15 сантиметр голчтой модыг 10 минутанд унагадаг байна. Минж 50 сантиметр урттай мөчрийг 3 минутанд цагаан голыг нь гартал идэж орхидог. Өвлийг өнтэй давж гарахын тулд далан байгуулж, ямар нэг газрын гүнд бат шингэсэн модны дор үүр оромжоо барьж, үүрэндээ өвс тэжээлээ хадгалан ус хөлдсөн ч тэндээ өвлийг өнгөрөөдөг. Оромж нь бүдэг харанхуй агаад хоёр хүн багтахуйц зайтай байдаг. Хэрэв голын усны түвшин багасвал, унтлагынхаа өрөө рүү шууд орох хаалгыг анхны буй болгосон хаалганыхаа доогуур дахин ухдаг. Минж тун цэвэрч бөгөөд сувгаар урсч ирсэн хогийг том ... |
|
|
|

Нохдын овогт багтдаг илбэнх дунджаар 65 см орчим урттай, сүүл нь 20-25 см, 4-10 кг жинтэй,3-4 жил насалдаг холимог идэштэй, хөхтөн амьтан. Илбэнхийн сарвуу богинохон ч хуруунууд нь урт, салсан байдаг учраас мөр нь хүний алгатай төстэй харагддаг. Сүүлэн дээрээ 5-10 цагариган судалтай. Модонд авирахдаа яг л сармагчин шиг шаламгай, чадварлаг. Үүнд урт хумс нь нөлөөлдөг. Энэ амьтан тэнцвэрээ сайн хадгалдгаараа мууртай төстэй. 10-12 метрийн өндрөөс унахыг юман чинээ тоолгүй дөрвөн хөл дээрээ тогтдог гэнэ. Ихэвчлэн шогших бөгөөд 15 миль/цаг хурдлах чадвартай.
Мэргэжилтнүүдийн онцолдгоор шөнийн хэрмэл амьтан бөгөөд хул, шаргал эрээн зүстэй. Монголчууд илбэнхийг булган дорго хэмээн нэрлэдэг бөгөөд арьсаар нь дээл хийж өмсдөг байжээ.
Халх, Нөмрөг, Онон гол, Яхь нуур, Угалз зэрэг томоохон гол, нуурын сав, намгархаг газар суурьшсан харь амьтан. Харь гэдэг нь гадны орноос ирж суурьшсан амьтанг хэлдэг юм.
Илбэнх модны хөндий, амьтны үлдээсэн үүр, нүх, хадны завсар, зэгс, ой, шугуйд амьдардаг. ... |
|
|
|

Дэлхийд байхгүй, зөвхөн монголд амьдардаг говийн баавгай. 1940-өөд оны үед Оросын эрдэмтэд хүрэн баавгайн нэгэн шинэ төрөл зүйл Монголын говьд байгааг илрүүлсэн гэдэг. Монголын говьд олон зуун жилээр амьдарч байгаа говийн уугуул амьтан. Хамгийн сүүлийн генетик судалгаагаар Гималайн хүрэн баавгай нь Говийн баавгай болохыг баталсан бөгөөд Пакистан болон Хятадын Тянь Шяны нуруугаар нутагладаг баавгайтай генетикийн хувьд хамгийн ойр амьтан ажээ. Биеийн ерөнхий хэлбэр хэмжээ, өнгө зүсээр ойн хүрэн баавгайтай төстэй. 1960-70 оны үед Монгол-Зөвлөлтийн судлаачид хамтран мазаалайг тоолж ердөө 50 үлджээ гэдэг түгшүүртэй мэдээг дуулгажээ. 1991 онд 40 толгой байсан боловч 2006 оны судалгаагаар 22 болж тоо толгой нь улам цөөрсөн байна. 1953 оноос агнахыг хориглон, Монгол Улсын Улаан номонд хоёр ч удаа нэн ховор амьтан гэж бүртгэсэн ч мазаалайн тоо толгой өсөөгүй бөгөөд улам бүр цөөрсөөр иржээ. Говийн Атас уул, Шар хулс, Цагаан богд уулын орчимд 16 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг бүхий гурван ... |
|
|
|

Биеийн галбир, хэмжээ, зүс: Мануул жижиг биетэй зэрлэг муур. Мөч богино бахим. Биеийн урт 50-62 см, сүүлний урт 23-31 см, чихний урт 4-6 см. Биеийн жин 2.5-4.5 кг. Зүс саарал ухаагаас шаравтар бидэр, толботой. Сүүл богино хар бараан гархи маягийн хөндлөн судалтай.
Амьдралын онцлог: Мануул гол төлөв бүрэнхий, шөнийн идэвхтэй. Ганц нэгээр тохиолддог, нуугдмал амьдралтай. Мануул үлийн цагаан оготно, чичүүл, огдой, барагчин, зурам, шишүүхэй зэрэг жижиг хөхтөн амьтны зэрэгцээ мөндөл, туулайн бүжин, жижиг шувуугаар хооллоно. Тарваганы эзэнгүй орхисон нүх, хад чулууны хонгил, ангал жижиг агуй зэрэгт үүрлэнэ. Ороо нийллэг хавар 2-р сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 65-67 хоног. Эм мануул 3-6 ногоолой төрүүлнэ. Хоёр настай бэлэг боловсорно. Байгальд 10 хүртэл жил наслана.
Амьдрах орчин: Мануул ойт хээр бүх хэв шинжийн хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь цөлийн хадат уулсаар тохиолдно. Хуурай, гандуу, задгай нутгаар байршимтгай. |
|
|
|
|
Нохдын овогт багтдаг илбэнх дунджаар 65 см орчим урттай, сүүл нь 20-25 см, 4-10 кг жинтэй,3-4 жил насалдаг холимог идэштэй, хөхтөн амьтан. Илбэнхийн сарвуу богинохон ч хуруунууд нь урт, салсан байдаг учраас мөр нь хүний алгатай төстэй харагддаг. Сүүлэн дээрээ 5-10 цагариган судалтай. Модонд авирахдаа яг л сармагчин шиг шаламгай, чадварлаг. Үүнд урт хумс нь нөлөөлдөг. Энэ амьтан тэнцвэрээ сайн хадгалдгаараа мууртай төстэй. 10-12 метрийн өндрөөс унахыг юман чинээ тоолгүй дөрвөн хөл дээрээ тогтдог гэнэ. Ихэвчлэн шогших бөгөөд 15 миль/цаг хурдлах чадвартай.
Мэргэжилтнүүдийн онцолдгоор шөнийн хэрмэл амьтан бөгөөд хул, шаргал эрээн зүстэй. Монголчууд илбэнхийг булган дорго хэмээн нэрлэдэг бөгөөд арьсаар нь дээл хийж өмсдөг байжээ.
Халх, Нөмрөг, Онон гол, Яхь нуур, Угалз зэрэг томоохон гол, нуурын сав, намгархаг газар суурьшсан харь амьтан. Харь гэдэг нь гадны орноос ирж суурьшсан амьтанг хэлдэг юм.
Илбэнх модны хөндий, амьтны үлдээсэн үүр, нүх, хадны завсар, зэгс, ой, шугуйд амьдардаг. ... |
|
|
|

Монгол оронд ойн бодон ба зэгсний гахай гэж хоёр зүйл зэрлэг гахай бий. Зэгсний гахай нь говь цөлийн баянбүрд, голын татам, нуур эргийн зэгс шагшуурга, бутан ширэнгэ, шугуйд амьдардаг. Хар нуур, Булган гол, Ховд голын сав, Зэрэгийн хөндий, Шаргын говьд зэгсний гахай тархсан байдаг. Агнахыг хориглож Улаан номонд оруулсан боловч өдгөө 100 гаруйхан тоо толгой зэгсний гахай үлдсэн гэх тоо баримт байна. Нутгийн иргэд, мөнгөжсөн хүмүүс тансаг зоогны төлөө тооройг нь барьж авахаас гадна ходоод дотор муутай хүнд зэгсний гахайн халуун цусыг уулгах нэрийдлээр хууль бусаар агнаж тоо толгойг нь эрс цөөрүүлжээ. Бас нэг нөлөөлж байгаа зүйл нь байгаль цаг уурын өөрчлөлт бөгөөд нуур усны түвшин багасч, зарим арал булан тохойн зэгс ургахаа больсонтой холбоотой ажээ. Мөн нутгийн иргэд зэгс хулсыг хайр найргүй сүйтгэж байгаагаас бодонгууд хамуурч үс нь халцран, тавхай нь хавдаж үхдэг болсон байна.
Зэрлэг гахай: Хос туурайтны багт хамаарна. Зэрлэг гахайн биеийн урт нь 150-170 сантиметр, жинь нь 110-140 ... |
|
|
|

Дэлхий дээр нийт 8 зүйл дорго бий. Газар доор амьдардаг, богино хөлтэй, махан идэштэн. Дорго нь ихэвчлэн нарсан ойн гүнд нүхэнд амьдардаг. Гэхдээ тал хээрийн бүсийн дорго нь тарвага, зурамны голоод орхисон нүхийг өөд нь татаж амьдрах нь бий. Гэр бүлээр амьдрах бол нүх малтаж үүрээ бэлдэх бөгөөд олон жилийн турш үе улируулан хэрэглэдэг. Жил ирэх тусам томсгож, байнга додомдож тордож байдаг. Хэдэн арван метр урт, олон давхар болох тохиолдол байх бөгөөд тэдгээр нь маш нарийн зохион байгуулалттай. Эмэгчин нь зулзагын хамт доод давхараа эзэгнэн амьдарч, эрэгчингээ хоол тэжээлгүй ирвэл гэртээ оруулахгүй байх тохиолдол элбэг. Зарим нь ганцаар, зарим нь 2-15-аар нийлж сүрэглэн амьдарна. Нилээд ууртай догшин авиртай, өөрийгөө болон үр зулзагаа эцсийг хүртэл хамгаалахаар тэмцэж чаддаг. Өөрөөс нь биеэр том чоно, баавгайтай хүртэл цуцахгүй тэмцдэг онцлогтой. Маш богино зайд 25-30 километр цагийн хурдтай давхина. Жилийн дөрвөн улиралд тохируулан өнгө зүсээ хар, хүрэн, хүрэн бор гэх мэтээр сольдог. ... |
|
|
|

Евроазийн том хөхтөн амьтдын дотроос устах аюулд өртөөд байгаа зүйлийн нэг бол бөхөн юм. Дэлхий дээр таван төрлийн бөхөн байдгаас гурав нь устаж, одоо соргог бөхөн, монгол бөхөн хоёр л үлджээ. Монголын их говь, Алтайн үзэмжит их уулсын дундаас торойж үлдсэн эртний амьтан ажээ. Баруун Алтай, Их нууруудын хотгор, Ховд, Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говь, Дөргөний талд тархсанаас өөр хаана ч байхгүй уугуул амьтан юм. Бөхөн ихэвчлэн хул шарга, халиун шарга зүстэй, үнэхээр царай муутай амьтан ажээ. Бөгтгөр давжаа биетэй, сэрвээ томтой, хандгайнх шиг монхор хамартай, занхгар толгойтой, бараг сүүлгүй, бөгтөр нуруутай. Үргэж цочихоороо урд хоёр хөлийнхөө завсар толгойгоо унжуулаад барагтайд гүйцэгдэхгүй цахилан давхидаг. Үргэлж бөхийж явдаг болохоор нь монголчууд Бөхөн гэж нэрлэжээ. Сум шиг хурдан учраас чоно хүртэл барих гэж хөөгөөд гүйцэхгүй нь олон байдаг гэнэ.
Түүнийг зээрийн нэг төрөл гэх нь бий. Эрийг ооно, эмийг нь шаргачин гэж нэрлэдэг байна. Сүрэглэж явдаг болохоор бэлчээрийн ургамлыг ... |
|
|
|

Суусарын нэг зүйл бөгөөд Оросын Сибирь, Хятад Японы Хоккайдо арал, Монголын Алтай, Хангай, Хэнтийн хүн амьтангүй зэлүүд нутгийн ойд дархи, босоо модны хөндий, үндэс хожуулын доторхи зай, хад асганы нүхэнд амьдардаг ховор амьтан бөгөөд үслэг арьс нь үнэд хүрдэг. Өдгөө дэлхийн зах зээлд булганы арьсыг Оросын фирмүүд нийлүүлдэг. Эр эм булга хоорондоо ялгаатай бөгөөд эр булганы биеийн урт 38-56 сантиметр, сүүлний урт нь 9-12 сантиметр, биеийн жин нь 880-1800 грамм жинтэй байдаг. Эм булганы биеийн урт нь 35-51 сантиметр, сүүлний урт нь 7-11.5 сантиметр байдаг. Өвлийн арьс нь урт сортой, гялалзсан өнгөтэйгөөрөө зуныхаас ялгарна. Хэнтийн булга ихэвчлэн хар, хар хүрэн, халтар хүрэн зүстэй байдаг. Сор нь мөнгөлөг цагаан, байдаг. Жилд 2 удаа гуужих бөгөөд хавар 3-4 дүгээр сар, намар 10-11 дүгээр сард үс хөрс нь гүйцдэг. Ойн суусартай төстэй ч чих нь арай урт, харьцангуй арай богино сүүлтэй. Хад цохио болон модонд маш сайн дүүлэн харайж чаддаг. Булганы эрийг эрхэс, эмийг эвшхэс гэнэ. Булга нь холимог ... |
|
|
|

Туурайтны овогт багтах буга нь Монгол орны Хангай, Хэнтий, Хөвсгөл, Их Хянганы ой бүхий нутагт тархан амьдардаг. Эрийг буга, эмийг согоо, төлийг янзага хэмээнэ. Нэг настайг зоргол, хоёр настайг соёондой, гурван настайг шуумгай дайр, дөрвөн настайг таргалтар, таван настайг буга гэнэ. Буга дунджаар 12-18 жил насална. Зуны цагт улаавтар хүрэн бор, өвлийн цагт цайвар бор, цайвар хөхөвтөр зүстэй болно. Аль ч улиралд толгой нь цайвардуу байна. Бугын үс 4-5 дугаар сард гуужна. Буга нэг талдаа ихэвчлэн 7-8 салаа эвэртэй байдаг. Ховор тохиодолд 18 салаа эвэртэй буга тааралдана. Бугын биеийн урт нь 130-140 сантиметр, өндөр нь сэрвээгээрээ 115-155 сантиметр, биеийн жин нь 350 килограмм хүрнэ. Хос эврийн хүнд нь 3-7 килограмм байна. Бугын ясан эвэр 2-5 дугаар сард унаж, оронд нь 3-7 дугаар сард цусан эвэр ургаж эхлэн 8 дугаар сард ясжина. Салаагүй цусан эврийг бундуу, хэд хэд салаалсныг бойтог хэмээнэ. Бугын ясан эвэр экспортын төдийгүй, чимэглэлийн зүйл, цавуу хийх үнэт түүхий эд болдог. Цусан эвэр ... |
|
|
|
|
|
Харуулах тоо:
|
|