Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал
Нэвтрэх код: [?]
Ерөнхий хайлт:
ҮНЭ ХАНШИЙН ЛАВЛАХ
2012-04-02 
2012-03-19 
2012-05-15 
2012-03-19 
2012-03-16 
2012-03-19 
2012-03-16 
2012-03-16 
2012-03-16 
2012-03-16 
2012-03-19 
2012-03-16 
2012-03-16 
2012-03-16 
2012-03-16 
2012-03-16 
2011-12-05 
2011-12-05 
2011-12-05 
2011-12-05 
Шинэ шүлэг
Монгол энэ нэр таньд ямар сонстоно вэ ?
Монгол энэ нэр таньд ямар сонстоно вэ ?
1. Огтургуйн хумхийн тоос хязгааргүй уудамд бүрэлдэж
Орчлон дэлхий үүссэн олон саяын тэртээгээс
Омголон Монгол түмний оршиж үүссэн өлгий
Он цагын урсгалд үүрд амьдрах нута
2.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Хүй нэгдэлийг дайраагүй хүний ёсыг зөрчөөгүй
Боолын нийгэмд ороогүй борчууд ардаа дарлаагүй
4н цагын эргэлтэнд түмэн малаа маллаж
Түүх түүхийн нугачаанд түүртэж үзээгүй түмэн
Эсгий туургатан ардууд эрх чөлөөний төлөө
Эзэнт төрөө байгуулж эртний Хүннүг үүсгэсэн
Модун Шаньюйгаар удирдуулж Морь зэвсэгээ агсаж
Харьд зовлон учруулж хаан хэрэмийг босгуулсан
3. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Энэ Миний Монголын түүх эгц шулуун замнаагүй
Өөр хоорондоо өсөрхөж үндэстэн ястанууд муудалцаж
харь гүрний хатгалгаар хаант төр задарч
Дорно өрний түүхэнд догшин Аттилаг төрүүлсэн
Эзэн Аттиллаг дагаж эх нутгаасаа нүүсэн
Эртний Хүннүгийн гашуун түүх эдүгээ өдгөөгийн Унгар Авар
ТҮРЭГ УЙГАР КИДАН ТОБА НИРУН СЯНЬБИ
Үе үеийн түүх өөр өөрийн замнал
4. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Эх орныхоо төлөө элдэв харийн дайсантай
Эцсээ хүртэл тэмцдэг эцэг дээдэс өвгөдийн
Үр ачдаа үлдээсэн үнэхээр нандин эрдэнэ
Үүрд мөнх амьдрах үзэсгэлэн төгс орон
5. Монгол энэ нэр таньд ямаро сонсогдоно вэ?
Хаан эзэн нь харьд олзлогдож харц ард нь олз булаалдаж
Хамаг Монгол үймж эхэлсэн халгаатай байсан тэр үед
Ертөнцийг бүхлээр нь доргиосон Есүхэй баатарын хүү
Эзэн Богд Чингэс хаан энэ ертөнцөд мэндэлсэн
Гартаа нөжтөй төрж ганболд мэт хатуужиж
Газар тэнгэрийн завсар гандаж мандаж явсан
Олон олны дундаас онцгой төрсөн түүнийг
Үр ач удам бид үүрд бишрэн шүтдэг
6.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Мянган жилийн гайхамшигт сод хүмүүсийн манлай
Миний Монголын хүү Эзэн Богд Чингэсийн
10н жаранд гайхагдсан суу билэгт ухаан
Ахиад олон жаранд дуурсах сүр жавхлан
Молор эрдэнэ морьтойгоо тэнгис далайг гаталж
Морин дэл дээрээс ертөнцийн хагасыг захирсан
Хорезм Арабын эмир шах Орос Туркын ван султаныг
Өвдөг доороо сөхрүүлсэн өнө эртний түүхтэй
7.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Хэнтий Хангай Алтай Хэрлэн Онон Сэлэнгэ
Хөвсгөл Увс Буйр хүний жаргах диваажин
Хан Богд уул Хатан Туул гол
Хаа ч явсан жаргалтай хамгаас хайртай нутаг
8.Монгол энэ таньд ямар сонсогдоно вэ?
Таван сайхан үрээ хүний гар харуулалгүй
Хөлийг дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэж
Багц сум шиг явбал хад чулуу мэт
Ганцхан сум шиг явбал газар ургасан дэрс мэт гэж
Домог үлгэрт мөнхөрсөн сайхан сургаалиа хайрласан
Дорно дахинд бишрэгдсэн Алунгуа ээжий
Одтой тэнгэр орчиж олон улс байлдаж
Орондоо унтах завгүй олзоо булаалдах цагт
Бүсгүй заяандаа залбирч бүхний төлөө зүтгэж
Гадаа гарч эр гэрт орж эм болж
Эцэг өвгөдийнх нь голомтыг үр удамд нь үлдээх гэж
Эцсээ хүртэл тэмцсэн энэрэлт Өүлэн ижий
9.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Цэвэр тунгалагусанд нь түмэн загас бужигнасан
Цэлмэг хөх тэнгэрт нь жигүүртэн шувууд дүүлсэн
Нүд алдам талд нь бөхөн гөрөөс цойлсон
Хүсээл хүсээд олдохгүй хүний ертөнцийн жаргал
10. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Өгөөдэй Мөнх Хубилай үе үеийн хаад
Өөр өөрийн түүхээ бичиж үлдээсэн орон
Олон жилийн түүхт омголон ард түмэн минь
Отог омгоороо задарч орвонгоороо эргэсэн үед
Зоригт Мандухай хатан зон олноо удирдаж
Хаант төрийн жолоог харьд алдаагүй золтой
Эх орныхоо төлөө эх хүн ч гэсэн
амь хайргүй зүтгэдэгийг ард түмэндээ баталсан
11. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Даян хаанаас хойно далай их түмэн минь
Дур дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэн
Харгис манжийн эсрэг хамтдаа нийлж тэмцэлгүй
Хагарч бутарч сарнисан хачин эмгэнэлтэй түүх
Буддын шашинаас болж буруу зөвгүй тэмцэж
Цахарын Лигдэн хаан тахал тусан үрэгдэж
Цогт хунтайж цог золбоотой гялалзаж
Гүүш ханаас болж баларч орхисон эмгэнэл
12. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Догшин ноён хутагт дуулж явсан говь
Домогт хунтайж сийлж бичсэн хад
Өндөр гэгээн богд өсөж төрсөн хангай
Үүрд мөнхийн заяат үнэхээр сайхан нутаг
13.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Их хаангүй болсон эрэмгий түрэмгий хангууд
Эв эеээ хичээлгүй илд барин уулзаж
Зүүнгар өрх тусгаарлаж Засагт Түшээт Өвөрлөгч
Зүг зүгээ хөөсөн захиргаагүйн гашуун сургамж
Олон түмэн Ойрдууд орон нутгаа орхиж
Орос орон тийш нүүж одсон эмгэнэл
Галдан Чингүнжав Амарсанаа газар нутгынхаа төлөө
Эцсээ хүртэл тэмцсэн ч манжид дийлдсэн түүхтэй
14. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
200 жил боол явсан эмгэнэлийыг
20р зууны эхэнд зэвсэгийн хүчээр устгаж
Намнансүрэн Ханддоржоор удирдуулж Нармай Монголыг байгуулаж
Нарангэрэлт Богдоо хаан ширээнд залсан ч
Хар Хятад Оросын харгис хүчинд автаж
Хахир лам ноёдын бялдууч занд уусаж
Хайран сайхан ноёдоо Бадамдоржид хорлуулж
Хатанбаатар Мандайбаатараа Батцагаанд хориулсан
15.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Ардын жанжин Сүх амьдарч байсан нутаг
Ганган Төгс Хангай Базар галгиулж байсан тал
Тогос Чүлтэм Торой банди бүгж явсан уулс
Тогтох тайж цэргүүдтэйгээ гаталж байсан голууд
16.Эзэнт улсынхаа төлөө Их Богдын хүрээнд
Эрэлхэг Бодоо Данзан эхэлж анх үүсгэсэн
Эзэрхэг Хятадыг устгаж эзэнт төрөө байгуулж
Эрх чөлөөтэй амьдрах энгүй зорилт тавьсан
Нууц ажлынхаа төлөө амь биеэ зориулая гэж
Нутаг нутагын залуус цусан тангараг өргөсөн
Ард түмэнийхээ төлөө ариун нандин үүрэгтэй
Ардын намын гишүүд аймшиггүй зоригт эрс
17.монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Хойноос туяадсан туяаг хосгүй баяртай угтаж
Хойчын үйл хэрэгтээ тусламж авах гэж
Эрэлхэг 7 залууг элчээ болгон үдэж
Их Хүрээнд үлдсэн нь сэтгэл түгшин хүлээж
адармаатай тэр үед ард түмэн зовж
Алуурчин Бароны цэргүүдМонгол нутагт цөмөрч
2 харгисын хооронд том тэмцэл үүсэж
Хохирол зовлон гунигыг нь ард олон л үүрсэн
18 .Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Мохошгүй хатан зоригт аймшиггүй ард түмний
морин туурайгаар дэлхийг тамгалж өгсөн агтны
Зуун зуунаар идээшиж дасаж амьдарсан нутаг
Зуурдын ямар ч бэрхшээлд гундаж үзээгүй түмэн
19. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Жанжин Сүхийн удирдсан эрэлхэг Монгол цэрэг
Щорс Штенкиний удирдсан ажилчин улаан цэрэг
Хятад Цагаантаны цэргийг хиар цохин устгаж
Хувьсгалт эрх чөлөөг Монгол оронд авчирсан ч
М..Э..Лениний номлосон коммун үзэл санааг
Манай улсад мөрдүүлэх гэж манант Орос зүтгэсэн
Нэгдсэн Монголыг байгуулах чин үзэл санааг
Нэг нэгээр нь салгаж нам дарж авсан
20. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Өөртөө уусган нэгтгэх гэж манж арга хэрэглэж
ӨӨрсдийг нь өөрсөдлөөр нь устгуулах өөдгүй арга зохиож
Өргөн уудам нутгаас минь өнгөтэй өөдтэйг нь тонож
Өөрсөд маань харин өөдөс шавхруу өгч
Ахан дүүсийн найрамдал гэж бид ний тархийг угааж
Ард түмнийг минь харин малаас доор үзсэн
21.Монгол энэ нэр таньд ямар сонсогдого вэ?
Эрттэй бяртай бөхчүүд нь хүч үзэн барилддаг
Эмнэг хангал хүлэг нь хурд сорин уралддаг
Эрхий мэргэн харваачид ньонь холбон харвадаг
Эрх чөлөөт ард нь ид хавтай нааддаг
22.монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Бие даан сэтгэдэгт нь ганц сум зориулж
Бие биеэ муулдагт нь нохойн тушаал амлаж
Ногоон малгай өмсгөж нойр хоолгүй тамлаж
Ном эрдэмгүй өсгөж бүдүүлэг харанхуй болгож
Төрийн анхны сайдаас Төмөр Очир хүртэл
Түмэн хүнийг хилсдүүлж буман хүнийг буудсан ч
Идсэн ирүү хувхайрч идүүлсэн бут цэцглэдэг
эртний нэгэн үлгэр эдүүнээ биедэдээ олсон
23. Монгол энэ нэр ямар сонсогдоно вэ?
Гэвч монголчууд түүхэндээ гэнэдэж буруудсан нь их
Гэрэлт энэ хорвоод салж сарнисан нь олон
Хамаг Монгол орны минь хагас хүн нутаг нь
харь оронд харьяалагдаж харуусаж яваа нь үнэн
Үдэш морин хуураар үлгэр домог туульс
Үр ачдаан хайлдаг өтгөс буурал дээдсийн
Үржүүлж маллаж ирсэн 5 хошуу мал нь
өсөх буурах эсэх нь бид бүхнээс хамаатай
24.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Өөлд Халх Урианхай Үзэмчин Буриад Барга өөр хэн ч бай
Орчлонд нэрээ дуурсгасан омголон нэгэн үндэсиэн
Монгол хэмээх овогтон
Төв Азийн цээжинд түүх түүхийн нугачаанд
Өгсөж уруудаж буурч өөдөлж дэвжиж мандаж
Өчнөөн жарныг элээж өдий хүрч ирэхдээ
Гал усны гашуун үовлон газар нутгын ширүүн тэмцэл
Ган гачиг гамшигт зуд гайхамшигт ялалт бүгдийг үзсэн
25.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Юмдүүжин Вансэмбэрүү Цагаан уул өнгө алаглан ургасан
Ерөө Хараа Орхон туналзан мяралзан урссан
Ер бусын гайхамшигт үлэмжийн чанар төгс
Ертөнцийн диваажин болсон сайхан оронд төрсөн бид
26. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Мойл хар нүдтэнүүдийн төрж өссөн хөндий
Мохошгүй хатан зоригтоны барилдаж өссөн хангай
Молор эрдэнэ морьдын туурай дуурсах газар
Монгол овогтон билний үүрд амьдрах нутаг
27.Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Зуун зууны түүхэнд зутарч гутарч үзээгүй
Зуурдын ямар ч бэрхшээлд өвдөг сөхөрч яваагүй
Онон мөрний үер шиг халгин цалгин явсан
Омог бардам ардын үр садаа би
Ийм л сайхан ардынхаа зузаан түүх намтараас
Эгэл ардын хүү би эгшиглэж шүлэглэсэн нь энэ ээ..........
Оруулсан гишүүн: purwe18@yahoo.com | 13 удаа үзсэн | 2012-01-14
Нэр:
И-мэйл:
Та өөрийн сэтгэгдэлтэй холбоотой бидэнд тавих санал хүсэлт байвал и-мэйлээ оруулна уу. Бид уг и-мэйлээр таньтай холбогдох болно.
Жич: Сэтгэгдлийн жагсаалт дээр и-мэйл гарахгүй.
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл: *
Найзын и-мэйл: *
http://www.1927.mn/reference/lyric/120114200001
  Зочдын сэтгэгдэл (Нийт: 0) Та дээрх мэдээ мэдээлэлтэй холбоотой сэтгэгдлээ ЭНД дарж үлдээнэ үү. 
©2005-2012. 1927.mn - Монголд бизнес эндээс эхэлдэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК. Вэб сайтыг хөгжүүлэгч 1927.mn-ийн хамт олон.
Free counter and web stats