http://www.1927.mn

Өдрийн өнгө
Аргын тоолол: 2014-04-24, Пүрэв гараг
Билгийн тоолол:
Шинийн 25, Хаврын илүү дунд сар, Хоёр хар мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр
Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
Аргын тооллын: 2014.4.24 Пүрэв гараг
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Бархасвадь гараг. Чөдөр одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.